Цахимаар газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлж өнгөрөгч наймдугаар сард болсон. Тус ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлсэн билээ. Тэгвэл эдгээр газрыг өмчлөхөөр сонгогдсон ч өдийг хүртэл баталгаажуулж аваагүй байсан иргэдийн бүртгэлийг хүчингүй болгожээ. Ингээд тус газруудад дахин цахимаар өмчлүүлэхээр болсон байна.

Нэмэлт бүртгэл өнөөдөр 11.00 цагт эхлэнэ. Харин хэдэн иргэнд газар өмчлүүлэх, хэдий хугацаанд цахим бүртгэл явуулах эсэхийг өнөөдөр танилцуулна хэмээн нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Цахим бүртгэлд оролцох иргэд нийслэлийн Өмчийн харилцааны газрын WWW.UMCH.UB.GOV.MNсайтаар орж бүртгүүлнэ.