Сүүлийн өдрүүдэд махны үнэ огцом буурчээ. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 4010 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5595 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн цул мах 70 төгрөгөөр буурчээ.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 330 төгрөг, хонины цул мах 155 төгрөгөөр тус тус буурсан байна. Харин “Хүчит Шонхор”, “Макс”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6000 төгрөгөөр борлуулж байгаа юм. Тэгвэл "Дэнжийн мянга" худалдааны төвд хонины нэг килограмм мах 3000-3800 төгрөгөөр худалдаалж байна.