МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв, Спортын байнгын хороо хамтран 16 настнуудад зориулсан “Шинэ үеийн нууцийн эзэд” аяллыг энэ сарын 21-нд зохион байгуулахаар болжээ.

16 настнууддаа нийтийн биеийн тамирын ач холбогдлыг танин мэдүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уг аялал нь Монгол орны түүх соёл, ёс заншилтай танилцах, байгаль эклогийн мэдлэг олгох, зөв аялах төлөвшлийг бий болгох зэрэг олон давуу талтай аж. Аялал МЗХ- Богд хан уул -МЗХ-ын байр гэсэн маршрутаар үргэлжлах бөгөөд аяллын хөтөлбөрт спортын тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг багтаажээ.