Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийгэмд маань өөрийгөө шатаасан, хөхөө эх орондоо тайрч өгнө, оёсон хувцасаа төрийн ордны өмнө шатаана гэсэн мэдэгдэл түгэх болсон.

Мэдээж энэ хүмүүсийн хувьд өөрийнхөө зүгээс хийх боломжтой бүхнээ хийсний дараа ийм мэдэгдэл хийсэн байх. Энэ хүмүүсийг өөр өнцгөөс харвал төр засагтаа эрхлээд байгаа юм шиг санагдаад байгаа юм. Энэ ч яахав саяхан автобусанд явж байтал өсвөр насны хоёр хөвгүүн фэйсбүүкээсээ хүүеэ нэг эмэгтэй талбай дээр хөхөө тайрна гэнээ. Очиж харнаа гэсэн үгийг сонссон юм. Монгол Улсын иргэн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч бусдын эрх ашгийг ч бас бодолцох ёстой аж. Дээрх хүмүүсийн болчимгүй шийдвэрээс болж юмны учир мэдэхгүй хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал болж байна шүү дээ.

Энэ хүмүүсийг өөр өнцгөөс харвал төр засагтаа эрхлээд байгаа юм шиг санагдаад байгаа юм

Нэг л өдөр таны хүүхэд “Өөө та миний хүссэн зүйлийг авч өгөхгүй бол өөрийгөө гэмтээнэ гэх зэргээр” хэлбэл яах вэ. Уул нь тухайн гэр бүл хүүхдээ ингэж хүмүүжүүлээгүй ч нийгэм тэдний хүмүүжилд нөлөөлөхгүй гэхийн аргагүй. Иймээс хүүхэддээ нийгэмд болж байгаа аливаа ийм төрлийн мэдээллийг зөвөөр тайлбарлаж, ойлгуулахыг зөвлөж байна. Тэгэхгүй тэдний амьдралд аливаа нэгэн бэрхшээл тулгархад буруугаа бусдад тохдог, өөрийгөө гэмтээдэг хүн болчих вий дээ.

Дээрх хүмүүсийн болчимгүй шийдвэрээс болж юмны учир мэдэхгүй хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал болж байна шүү дээ

Т.Буянаа