Онцгой байдлын алба хаагчид цахилгаан шатанд гацсан хүүг аварчээ. Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 47 А байрны 1 дүгээр орцны гурван давхарт цахилгаан шат гацаж 1 хүүхэд гарч чадахгүй байна гэсэн дуудлага өнгөрөгч шөнө 23:11 цагт онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын таван албан хаагч ажиллаж Д /13 настай, эрэгтэй/-г цахилгаан шатнаас гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.