Парисын цуврал халдлагын сэжигтэн Салах Абдесламыг Белги улсад эрэн сурвалжилж эхэлсэн талаар Францын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Брюссель хотыг цагдаа нар хамгаалалтад авч, эргүүл хийж байгаа ажээ. Салах Абдесламыг эрэн сурвалжилж буйтай холбоотойгоор 20.00 цагаас хойш ресторан, шөнийн клуб зэрэг үйлчилгээний газруудыг ажиллахыг хориглосон байгаа юм байна. Учир нь дээрх террорист этгээд тэсрэх бөмбөг болон галт зэвсэгтэй байгаа хэмээн болгоомжилж байгаа юм. Тиймээс эргүүл хийж буй цагдаа нар гал нээх зөвшөөрөлтэйгээр ажиллаж байгаа аж.

Мөн тус улсын удирдлагууд аюулгүй байдлын үүднээс иргэдээ оройн цагаар гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Тагнуулын мэдээллээр Парисын халдлагын дараа Салах Абдеслам нууцаар Брюссель хотноо нэвтэрч, сураггүй алга болсон гэв. Түүнийг Сири улс руу зугтахаар төлөвлөж байж болзошгүй бөгөөд өнгөрсөн баасан гаригт түүний хамсаатан болох Абдельхамид Абааудыг устгасан юм.

Н.Чимэг