Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Хамаг Монголын хөдөлмөрийн нам Ц.Шинэбаяр, Иргэний хөдөлгөөний нам Д.Сүхжаргалмаа, Монголын либериал нам Б.Амгаланбаатар, Хөгжлийн хөтөлбөрийн нам О.Заяа нар өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэдний ийн хандах болсон нь өнөөгийн улс төрийн байдал ард иргэдийн сөхрүүлж буйг баримттайгаар дэлгэж, "Шийдлийн гэх Засгийн газар"-аас ийн шаардлаа.

"Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр зохион байгуүлсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр шийдлийн Засгийн газрын харалган бодлого, С.Баярцогтын хорт найруулга, М.Энхсайханы гэмт явуулгаар монгол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхүүд хөсөрдөж, алдагдсан эрхээ хамгаалуулахад хүчин мөхөсдөж буйгаа мэдэгдээд, сэтгүүлчдийн өмнө өөрийгөө шатааж, амиа золиослох аймшигт оролдлого хийсэн нь эрх баригчдын урвагч бодлогын уршиг гэж парламентад суудалгүй улстөрийн намууд дүгнэж байна.

Ардчилсан хөдөлгөөний анхны партизануудын нэг энэ хүн алтан амиараа дэнчин таөьж үзэл санаагаа ийнхүү илэрхийлсэн нь манай өнөөгийн нийгмийн төлөв байдлын үзүүлэлт бөгөөд энэ нь ардчилсан гэх төр, засгийн бодлого,үйл ажиллагаа нийгмийн бухимдлын үндсэн шалтгаан болсны нотолгоо мөн гэж үзэж байна. Монголын төрд гутамшиг, Монголын ард түмэнд эмгэнэл нүүрлэсэн энэ цөвүүн цаг мөчид эрх баригчид улстөр, ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой атал зайлсхийж, Тавантолгойн удирдлагыг огцруулах, эрүүгийн хэрэгт татах нэрийдлээр далимдуулан өрсөлдөгч улстөр-бизнесийн бүлэглэлээ зайлуүлзхад ашиглаж, С.Эрдэнийг хохирогчоор топгоох, эмчилгээний зардлыг төрөөс гаргуулах, гаргасан шийдвэрээсээ буцах зэргээр хүний зовлонгоор жүжиг дэглэж буй нь туйлын ёс суртахуунгүй хэрэг мөн. Эх орноо өрийн занганд оруулж, элгэн түмнээ инфляциар дээрэмдэж, хоосон мөнгө хэвлэн доллар хөөрөгдөж, цахилгаан, дулаан, усны ахуйн хэрэглээнд суурь үнэ тогтоож, үндэсний баялгыг лиценз гэдэг цзасаар давуу эрхтэйгээр ашиглуулж, газрыг гадаадынханд өмчлүүлэхээр санаархаж, алтны татварыг харийнханд зориулж 2,5-хан хувь болгож, Оюутолгойн хоёрдахь гэрээг үндэстэн дамнасан корпорацид ашигтайгаар Дубайд дур мэдэн байгуулж, Тавантолгойн ордыг хятадуудад бэлэглэхээр завдаж, өвөг дээдсийн онгон шүтээн, ариун дагшин Ноён уулаа кэнадуүдаар төнхүүлэхээр улайрч, стратегийн орд Цагаан суваргаа олигархуудад бэлэглэж, амиараа хамгаалсан Халх голоо сэндийчихээр өнгөлзөж, авилгачдадаа,өөрсдөдөө захиалж Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын хууль батлаж удаа дараа үндэснийхээ эрх ашгаас урвах, үнэт зүйлсрүүгээ дайрах, амлалтаасаа буцах, ард түмнээрээ даажигнах шийдвэр гаргах бүрт чинь парламентад суудалгүй улстөрийн намууд эсэргүүцэж, ард иргэд чинь талхыг 4 хуөааж, 9-ийн тос, будаагаа Бакусын шилээр авч, шөнө оройдоо кед шаахай түлж амь зогоосоор нийгэм тэсрэлтийн байдалдтүлж ирснийг байнга сануулж, хэлж, шаардаж ирсэн. бодит байдлыг хараагуй мэт харалган, сонсголгүй мэт дүйнгэ, хэлгүй мэт гацаа явсаар өнөөдрийн энэ эмгэнэлт үйл явдалд хүргэсэн тул улстөр, ёс суртахууны хатуу хариуцлага хүлээх ёстой. Гаргасан шийдвэр бүр нь нийгмийг хагаралдуулж, ард олныг талцуулж, иргэдийнхээ итгэлийг алдаж, жигшлийг төрүүлэх болсон, дарангуйлагч төр, муу засгийн бүхий л шинжийг агүулсан Ч.Сайханбилиг тэргүүтэй шийдлийн гэх шийдэлгүй Засгийн газрыг нэн яаралтай огцруулах нь шударга ёсонд нийцсэн, хямралт байдал, нийгмийн бухимдлыг намжаасан шийдвэр болно гэж бид үзэж, сгцрохыг шаардаж байна.

 

 

Тэд ЗГ-ыг огцрохыг шаардаж буйгаа ийн илэрхийллээ.

-ЗГ-ыг огцруулахад бид юу хожих вэ-

Г.Ганбат: ЗГ-ыг огцруулах шийдвэр гаргахдаа хэн нэгэн эрх баригчид юм уу , бүлэглэлд үйлчлээгүй. Бид ард түмнийхээ нэрийн өмнөөс тэдэндээ үйлчлэх гэж хэлж байгаа юм. Сэтгүүлчид сүүлийн үед ийм асуудал их тавьдаг болсон байна. Энэ ер нь амьдрал хүндрээд байна. Ингээд өөрчлөх нь хэнд хэрэгтэй гэж? Тэгвэл бид асуудлыг тэгж хардаггүй.

Бид өнөөдөр Монгол улсад хариуцлага хэрэгтэй бол энэ хүмүүс хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Ингэж хариуцлагаа хүлээж байж л улс цаашаа явна. Хэрвээ асуудлыг ингэж тавьбал хариуцлагагүй яваад байя л гэсэн үг. Эх орноо худалдаад, хулгай хийгээд явья л гэдгийг хүлээн зөвшөөрч байгаатай агаар нэг. Засгийг газрыг огцруулахгүй яваад байж болно. Эх орноо худалдаад, хулгай хийгээд явья гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагийн нэгэн хэлбэр юм

Ц.Шинэбаяр: ЗГ-ыг огцруулснаар иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарч болох уу гэж ганцхан асуултаар шууд хариулт өгөөд иргэдийнхээ амьдралыг өөрчлөх тухай ярьж, ойлгож болохгүй. Ерөөсөө хариуцлагагүй албан тушаалтан эрх баригч байвал хариуцлага хүлээдэг тогтсон ёс журам бий болж байж иргэдийн амьдрал дээшлэнэ. Харин энэ хариуцлагагүй явдлыг үргэлжлүүлээд байвал иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордох нь тодорхой. Тйим учраас бага дээр нь ЗГ-ын алдаа дутагдлыг засч сөрөг хүчний дуу хоолойгоо хүргэх нь зүйн хэрэг. МАН тууштай сөрөг хүчих болж чадахгүй байгаа.

Д.Сүхжаргалмаа: ЗГ-ыг огцруулах гэдэг нь ард түмний аж байдлыг дээшлүүлэхтэй хэзээ ч холбогддоггүй юм. ЗГ-ыг огцруулах нь улсаа хамгаалах гэж хийдэг юм. Сонгууль хүртэл найман сард Монгол улс дампуурлаа зарлах 18 улсын нэгт орсон байгаа. Тэгэхээр сонгууль болтол огцом эргэлт хийнэ гэдэгт итгэхгүй байна. Харин илүү их балаг тарихаас өмнө улсаа хамгаалах хэрэгтэй байгаа юм. Одоо бол Вашигтон хотод манай иргэний нийгмийнхэн явж байгаа тэд Оюутолгойн төслийг хариуцсан ажилчидтай уулзсан. Тэнд дэлхийн банк, олон улсын валютын сан Монголыг хариуцсан хүмүүс төрийн өмчит компанийн захирал хүн ордоо барьцаалж зээл авахыг мэдэхгүй сууж байна. Гэтэл Оюутолгойн өрийг энэ арванхоёрдугаар сард багтааж зул баярын өмнө Монголд олгохоор Дэлхийн банк, Олон улсын банк зүтгэж байна.