"Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийн "Багшийн хөгжил" дэд хөтөлбөрийн хүрээнд багш нэг бүрт зөөврийн компьютер ыг энэ сарын 09-нд олгосон билээ. Нийт 25 мянган ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11 мянга 340 зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт бэлэглэсэн. Тэгвэл нэгэн багшийн хүүхэд Л.Гантөмөр сайдад баярласан талархсанаа ийн илэрхийллээ.