Замын-Үүд дахь Гаалийн газрын ажилтнууд гаалийн бүрдүүлэлт хуурамчаар үйлдэж, их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдон шалгагдаж байна. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Насанбат бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгагдан цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнтэй хамт удирдлага дор нь ажиллаж байсан дөрвөн байцаагчийг шалгаж байгаа аж. Тэднийг гаалиар орж ирсэн их хэмжээний тавилгын гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдаж, үүнийхээ хариуд авлига авсан байж болзошгүй гэнэ. Ч.Насанбатын тухайд санхүүч мэргэжилтэй, гурван сарын өмнөөс Замын-Үүд дахь Гаалийн газарт ахлах байцаагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд өмнө нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт аудитаар ажиллаж байсан аж.