Улсын филармоны гоцлол дуучин Л.Насанбуянгийн ковер тоглолт болоход ердөө гурав хоног үлдээд байна. Тоглолт "Blue sky tower" -ийн "Vegas club"-д ганцхан удаа болох юм.

Тэрээр энэхүү тоглолтондоо Whitney Houston, Alicia keys, Jessie J, Sam smith, Rihanna, Lady Gaga, Beyonce, зэрэг дэлхийн алдарт дуучдын хит болсон дуунуудыг амьд хөгжмийн хамтаар эгшиглүүлэхээс гадна DJ Chin-тэй хамтран Rihanna-"We found love", "Major" lazer- lean on дуунуудыг дуулах юм байна. Урилгаар: МУГЖ зууны манлай дуучин Б.Сарантуяа, Реппер Женни, амьд хөгжмийн "Тритон" хамтлаг, "Хийлийн дөрвөл", " Баянмонгол" үлээвэр хөгжимчид хүрэлцэн ирж нэгэн гайхалтай үдшийг таньд бэлэглэх нь ээ.

Энэхүү тоглолтонд хүрэлцэн ирснээр оройн 7:00 pm-22:00 pm хүртэл дуучин Насаа болон түүний тоглолтын баг бүрэлдэхүүнтэй хамт үдшийг доргиох бол тоглолт дууссаны дараагаар Dj Chin-ийн хөгжмийн хэмнэл дор их хотын залуус болон тоглолтонд оролцсон уран бүтээлчидтэй тэрхүү өдөр ханатлаа бүжиглэж гайхалтай үдшийг үдэх боломжтой юм. Иймд та бүхнийг найз нөхөд хамт олноороо энэ сарын 27-ны үдэш "Vegas" night club-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99097379. 89091499, 90118001

www.Urlag.mn