Төвийг сахих бодлогыг Швейцарь улс дэмжинэ гэдгээ илэрхийлэв
2015/11/24
Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд өнөөдөр тус яамны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад хэргийн яамны Гадаад бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын дэд захирал Д.Баярхүү Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрээр “Монгол улс байнга төвийг сахиснаар хүйтэн дайн, зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдэхгүй байж, гадаадын хөрөнгө оруулагчдын найдварыг хүлээсэн улс болно. Мөн гадаад хамтын ажиллагаандаа 200 жил төвийг сахиж ирсэн Швейцарь улс шиг эдийн засгийн хөрөнгө оруулагчид мөнгөө тус улсын банкинд хадгалуулдаг шиг итгэж найддаг түнш нь болох боломжтой” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах санал гарган Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцүүлсэн билээ. Тэрээр хуулийн төслийг санаачилж, ажлын хэсэг байгуулан олон улсын хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлээд байгаа аж.
Мөн уг ажлын тогтоолыг НҮБ болон төвийг сахих бодлогын туршлагатай анхдагч улс болох Швейцарь улсад танилцуулж, гишүүн зургаан орны дэмжлэгийг авсан байна.
Т.Буянаа
Зочин · 2015/11/24
Франц улс Монголын байнга төвийг сахих статусыг дэмжиж байна гээд бичээд байсан нь худлаа байсан шүү дээ. Франц-Монголын төрийн тэргүүнүүдийн хамтарсан мэдэгдэлд "Францын тал Монголын байнга төвийг сахих үзэл баримтлалыг сонирхон хүлээж авлаа" гэж албан ёсоор мэдэгдсэн байна. дэмжих, сонирхох хоёр чинь огт өөр ойлголтууд биз дээ. Энэ нэг улс орноо бусдаас тусгаарлах гэсэн хорон бодлогыг дэмжиж худлаа мэдээлэл цацаж ард түмний тархийг угаахаа больцгооё.