Германы Ильменау  хотын нэгэн уушийн газар сүүлийн үед үйлчүүлэгч ихтэй байгаа ажээ.  Тодруулбал Kарл хэмээх бармен үйлчүүлэгчдийн анхаарлыг татаж, талархлыг хүлээгээд байгаа гэнэ.  Карл хэмээх энэхүү робот үйлчүүлэгчийн хүссэн коктейлийг хийхээс гадна, архи, шар айраг зэргийг аяглахдаа хүнээс дутахааргүй юм байна.  Энэхүү барменыг  Бен Шефер  хэмээх инженер залуу зохион бүтээсэн байна.