Цэц С.Баярцогт огцрохгүй гэв
2015/11/26
Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг алдагдуулан, Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан болохыг тогтоов
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтаар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүй буюу түүний саналгүйгээр Улсын Их Хурлын нэг гишүүний саналыг үндэслэн Улсын Их Хурал шууд хэлэлцэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн байгаа нь эрх мэдэл хуваарилах болон танхимын зарчмын талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг алдагдуулан, Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан болохыг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэн тогтоов.
Мөн хуулийн дээрх зохицуулалт нь “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”; “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнө нь гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсгийг болон Монгол Улсын Их Хурлын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 83 дугаар тогтоолыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Зочин · 2015/11/27
Үндсэн хуулийн цэцэд өгөрч хуучирсан өмссөн хувцасныхаа гол болсон хэдэн хэрэггүй хүмүүс байнаа. Ингэж өдөр хоногийг өнгөрөөж амиа аргацаасан хэдэн хүн дүрстэй авилгачидыг огцруулах хэрэгтэй.
hereggui tsets · 2015/11/26
ene tsetsiig tatan buulgamaar uym ednii hereg mongold alga sugar gej huur end suuj baidag n sonin uym ene hunii herguud yagaad shalgagdahgui bnaa huuhed n hurtel har tamihchin geel baisan butehgui nohor shdee bolimoor uym
хүн · 2015/11/26
Нэг л их сүржин хувцас өмссөн ,Хулгайч нар,,Монголын төр ийм л байна.
Зочин · 2015/11/26
Аалзны тор шиг сулжилдсэн нэг нэгийгээ хамгаалдаг ижилхэн сэтгэхуйтэй болчихсон ЦЭЦ г татан буулгах хэрэгтэй шударга унэний телее хийж байгаа юм Алга
Зочин · 2015/11/26
hergees zugtsan humuusiin horgodoh gazar bolson shuu dee .Bohir humuusiin tsugluulga
бухимдсан иргэн · 2015/11/26
ЭНЭ НЭГ ЯМАРЧ ҮҮРЭГГҮЙ ХЭДЭН АМЬТАН ТӨСВИЙН МӨНГӨ ИДЭЭЛ ХЭВТЭЖ БАЙХ ЮМ.ЦОМХОТГОХ ХЭРЭГТЭЙ.
hereggyu · 2015/11/26
ene manuuhainuudiigee
Зочин · 2015/11/26
энэ үндсэн хуулийн цэцийн гишүүдийг эргүүлэн татах хэрэгтэй а
Зочин · 2015/11/26
Дунд нь сугар сууж байгаа ийм цэц ард түмэнд хэрэггүй. Хайран төсөвийн мөнгө
Зочин · 2015/11/26