Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын газар, ДЗМОУБ-ын “Хэнтий” ОНХХ, “Бор-Өндөр 2” ОНХХ-тэй хамтран ОНТГЭБ төслийн сургагч багш нар 2015 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Гамшгийн эрсдлийг бууруулах, өрхийн бэлэн байдлыг сайжруулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг ослыг хохирол багатайгаар даван туулах мэдлэгийг өрх бүрт хүргэх зорилгоор Хэнтий аймгийн 19 сум, 4 тосгоны Тамгын газрын дарга, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан , цэцэрлэгийн арга зүйч нарыг хамруулан “ӨРХИЙН БЭЛЭН БАЙДАЛ” сургалтыг зохион байгуулж, нийт 83 СУРГАГЧ БАГШ-ийг бэлтгэлээ.

Мөн тус ажлын хүрээнд Хэнтий аймгийн ОБГ-т үер ус, галын аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төхөөрөмж хандивлалаа.