Эцэг эхчүүд та бүхэнд товчин баттерейнаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Их Британид энэ онд чихэр шиг хэлбэртэй товчин баттерейг залгисан хоёр хүүхэд амиа алдаж, таван хүүхэд насан туршийн согогтой болж үлдсэн бөгөөд хамгийн бага нь нэг ой зургаан сартай хүүхэд байгаа аж.

Жилийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр ойртож байгаа энэ үед эцэг эх, асран халамжлагч та бүхэнд хүүхдэдээ ийм баттерейтай тоглоом авч өгөхгүй байхыг анхааруулж байна. Британийн эмч нар литийн баттерейг залгисны дараа хүүхдийн хоолойд юу болохыг зайдсан дээр жишээ болгон харуулжээ. Товчин баттерей хүүхдийн хоолойд тээглэсэн бол хоёр цагийн дотор л цус алдалтанд хүргэдэг байна.

 

Хүүхдүүдийг амиа алдахаас сэргийлэх зорилгоор Британи даяар өрнөж байгаа энэхүү арга хэмжээг Монголчууд бид ч өрнүүлж, нэг нэгэндээ сануулах нь чухал юм. Танай гэрт, цэцэрлэгт байгаа хүүхдийн тоглоомон дотор, ахуйн хэрэглээний хэрэгслүүд дотор ийм баттерей хэд байгааг тоолоод үзээрэй.

Ой зургаан сартай Эллие Гатрелл товчин баттерейнаас нэгийг залгисны улмаас улаан хоолой нь их хэмжээгээр түлэгдэж, маш хүнд мэс засалд орсон бөгөөд насан туршдаа литийн баттерейны түлэгдэлтийн улмаас зовиурлаж амьдрах болоод байна. Английн Дээд Манчестерт сүүлийн жил зургаан сарын дотор литийн баттерей залгиж дотуур цус алдсан таван хүүхдийн нэг нь Эллие. Өөр нэг хэрэг. 2013 оны 6-р сард Саммер Стир хэмээх 4 настай охин энэхүү товчин баттерейг залгисны дараа нэг литр орчим цус бөөлжиж гарган амиа алдсан байна. Амиа алдсан хоёрдахь хүүхэд баттерей авах мэс заслаас долоо хоногийн дараа дотуур цус алдаж амиа алджээ.

Эх сурвалж: HIUB.mn