Амаржих газарт эх, хүүхэд амиа алдсан шалтгааныг тодруулах ажлын хэсэг томилжээ
2015/11/26
Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд нэгэн бүсгүй хүүхэдтэйгээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач 27 настай. Анхны хүүхдээ төрүүлэх гэж байжээ.
Түүнийг “Өргөө” амаржих газарт төрөхөөр очиход нь хэвтүүлэх ор байхгүй гэж хугацаа алдсан. Арай гэж хэвтүүлсний дараа өвдөөд байхад эмч нь “болоогүй, зүгээр” гээд тоогоогүй хэмээн түүнийг эцэг нь хэлсэн юм. Амаржих газарт эх, хүүхэд эндсэн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэсэг шалгаж байгаа юм.
Мөн Эрүүл мэнд, спортын яамнаас ажлын хэсэг гарчээ. Энэ талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Шадар сайд Ц.Оюунбаатар “Энэ асуудлаар мэдээлэл аваад ажлын хэсэг томилсон. Эмч, эмнэлгийн ажилтны алдаа байна уу, эсвэл өөр суурь өвчлөлтэй холбоотой байна уу гэдгийг мэргэжлийн комисс шалгана. Ажлын хэсэг 14 хоногийн дотор дүгнэлтээ гаргана. Эх хүүхэд эндсэн асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана” гэжээ.
Т.Буянаа
Зочин · 2015/11/27
Хайран хүн . Сайн өмгөөлөгч аваасай. Өмгөөлөгчөд нь олон ниит дэм болно урагшаа шүүх хурлаа нээлтэй хиих хүсэлт тавь , олон ниит тавьцгаая бас баасны хар хэрээнүүдииг дарж авахгүй бол хүнээр тахил өргөж даварч байна
зочин · 2015/11/26
арай хэтэрхий юм балиар эмч нарт нь өнөө мөнгийг нь өгөхгүй болохоор тоохгүй байсан байхгүй юу
Зочин · 2015/11/26
Суурь өвчтэй болгоно биз.ИИМ дүгнэлт цаадуулна гаргана даа .АЯГҮЙ бол хүүхдииг нь бас суурь өвчтэй гэх вии дээ. БОСОХ. ХЭРЭГТЭЙ ТЭМЦЬЕ