f92ad9e9323d4032b2dccf4b83a6dab4

Д.ЛХАГВАСҮРЭН

Эдийн засагч, доктор

 

Мөнгөний бодлого гэхээр олон хүн төгрөгийн америк доллартай харьцах ханшыг голлож яриад байдаг. Данганц доллар–төгрөгийн харьцааг чухалчилсан энэхүү түгээмэл хандлагыг сөргүүлэн миний бие эдийнзасагчийн хувьд мөнгөний бодлогын талаар та бүхэнтэй саналаа хуваалцъя.

Улсын Их Хурaл ирэх оны мөнгөний бодлогын чиг хандлагыг саяхан хэлэлцэж баталсан. Мөнгөний бодлого зөвбайх нь эдийн засгийн хэвийн ажиллагааг хангах анхдагч нөхцлийн нэг юм. Манай эрхэм гишүүд мөнгөнийбодлогын зорилтын талаар зөв ойлголттой байх нь маш чухал. Тиймээс би бээр энд мөнгөний бодлогынзорилтыг эдийн засгийн энгийн ойлголт дээр суурилан Монголбанкны бус хүмүүст зориулан тайлбарлахыгхичээлээ.

Монголбанкны тухай хуулийн 4 дүгээр зүйлд Монголбанкны үндсэн зорилтыг дарааxь байдлаар тодорхойлжээ:

  1. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт–төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино
  2. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыгхангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

 

ТӨГРӨГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

 

Бид дээрх хоёр зорилтын эхнийхийг буюу төгрөгийн тогтвортой байдал гэдгийг их ярьдаг. Тэгвэл, төгрөгийнтогтвортой байдлыг долларын ханшаар хэмжинэ гэвэл юу болох вэ? Ингэсэн тохиолдолд Монголын эдийн засагтямар ч өөрчлөлт гараагүй байхад АНУ–д болсон үйл явцаас хамааран Монголбанк тухай бүрд хариу аргахэмжээ авч байх ёстой гэсэн ихээхэн хачирхалтай дүгнэлт гарч ирнэ.

АНУ–ын Холбооны банк ирэх оноос өмнө бодлогын хүүгээ өсгөх магадлал улам ихэсч байна. Үүнээс хамаарантөгрөг–долларын ханш өөрчлөгдөж болзошгүй. Тэгвэл иймэрхүү гадаад хүчин зүйлээс хамаарсан өөрчлөлтбүхэнд Монголбанкыг хариу арга хэмжээ авч байх ёстой гэх нь мөнгөний бодлогын үр ашигт огт нийцэхгүй.Яагаад гэвэл, манай болон АНУ–ын эдийн засаг нь огт өөр бүтэцтэй, харилцан адилгүй бодит шокуудын нөлөөндоршиж буй.

Ерөнхийдөө, дэлхийн улс орнуудын төв банкны гол зорилтуудын нэг нь үнийн тогтвортой байдал байдаг. МонголУлсад бараа, үйлчилгээний үнийг төгрөгөөр хэмждэг болохоор, төгрөгийн тогтвортой байдал нь үнийн тогтвортойбайдал мөн гэсэн үг болно. Тэгэхээр Монголбанкны үндсэн зорилт нь үг үсгийн хувьд биш юмаа гэхэд, утгынхувьд бусад орнуудын зорилтуудын нэг болох үнийн тогтвортой байдалтaй нийцэж байна.

Өөрөөр хэлбэл, бид гадаад валютын ханшаас илүүтэй инфляцид ач холбогдол өгч байх ёстой гэсэн үг. Цэвэр тооталаасаа валютын ханш нь төвшнийг хэмждэг, инфляци нь өөрчлөлтийг хэмждэг болохоор “найрлагын хувьд” чбага сага ялгаатай.

 

ТЭНЦВЭРТЭЙ ХӨГЖИЛ

 

Манай төв банкны тухай хуульд Монголбанкны бас нэгэн чухал зорилтыг үндэсний эдийн засгийн тэнцвэртэйхөгжилд дэмжлэг үзүүлэx гэж заажээ. Харамсалтай нь тэнцвэртэй хөгжил гэж чухам юуг хэлж байгааг мэдэх хүнховор.

Бид ер нь мэргэжлийн төвшиндөө хүртэл хоёр дахь зорилтыг огт анзаардаггүй бололтой. Жишээлбэл, УИХ–ынЭдийн засгийн байнгын хорооноос гаргасан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэнчиглэл” хэмээх танилцуулга номд Монголбанкны чиг үүргийг

– үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах,

– төлбөр тооцооны гүйлгээний тасралтгүй, чөлөөт эргэлтийг хангах,

–арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих, банкны системийн тогтвортой байдлыг бэхжүүлэх гэжбичжээ (хуудас 11).

Сонирхолтой нь уг номд, Монголбанкны тухай хуулийн 4-р зүйлд заасан зорилт (оbjectives), 5-р зүйлд заасан үйлажиллагааны чиглэл (function) хоёрыг хооронд нь нийлүүлээд чиг үүрэг гэсэн холбоо үгээр илэрхийлсэн ньасуудлыг бүр ч ойлгомжгүй болгож орхижээ. Хамгийн гол нь дээрx ишлэлд хуулийн 4.2-т заасан эдийн засгийнтэнцвэртэй хөгжлийн тухай огт дурдаагүй байна.

Тэнцвэртэй хөгжлийг үл хайхран Монголбанкнаас зөвхөн тогтвортой үнийг шаардах нь зөв үү гэсэн асуулт гарчирнэ. Бид зөвхөн валютын ханшид ач холбогдол өгсөөр, Монголбанкны хийж байх ёстой бусад ажилд нь шуудбусаар хориг тавиад байгаа юм биш биз гэсэн эргэлзээ бас төрнө. Мөн, тогтвортой үнийг дагаад тэнцвэртэйхөгжил аяндаа бий болох уу гэдэг асуулт ч зүй ёсоор тавигдана. Өөрөөр хэлбэл, бид эхний зорилтыг сайтархангасан тохиолдолд хоёр дахь зорилт аяндаа биелнэ гэсэн үг үү?

Энэ бүхнийг ойлгохын тулд тэнцвэртэй хөгжил гэж чухам юу вэ гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Юуны өмнөтэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлт нь тогтвортой өсөлтөөс огт өөр зүйл. Тогтвортой (stable) өсөлт гэдэгтэдийн засаг дээшээ доошоо зүрхний бичлэг шиг савлахгүйгээр урт хугацаандаа өсөхийг хэлнэ. Түүнээс гадна,тэнцвэртэй хөгжлөөс ялгаатай, байгаль дэлхийтэйгээ зохистой харьцааг эрхэмлэн хөгжихийг илэрхийлсэнтогтвортой (sustainable) хөгжил гэдэг ойлголт бас бий. Дашрамд дурдахад, бид тогтвортой хөгжил гэж 90-ээдоны дундаас хойш нэлээд их ярьж байсан, харин сүүлийн үед энэ үг харьцангуй бага сонсогдох болжээ.

Макро эдийн засгийн бодлогод тэнцвэртэй (balanced) хөгжил гэдгийн дор эдийн засгийн салбарууд хоорондоотэнцвэртэйгээр, ижил хурдтайгаар өсөхийг хэлдэг. Жишээ нь, хөдөлмөрийн орлого, капиталын орлого хоёрадилхан хурдтай өсөхийг хэлнэ. Мөн хүмүүсийн хэрэглээ, хөрөнгө оруулалт нь илүү тэнцвэртэй, жигд хурдтайөсөхийг хэлнэ. Эдийн засгийг морьтой зүйрлэвэл, морины хөл нь бие, толгойноосоо хэт томдчоогүй, эсвэл хэтжижиг биш, тэнцвэртэй байхыг хэлнэ.

Нэмж хэлэхэд, дэлхийн олон улс орнуудын хувьд тэнцвэр гэдэг бол хэвшсэн ойлголт болсон байдаг. Манай урдхөршид ч гэсэн энэ асуудал юy юyнаас илүү чухал болжээ. БНХАУ–ын эдийн засаг нь сүүлийн 20 гаруй жилийнтурш хурдтай өсөхдөө тэнцвэртэй хөг­жиж чадаагүй байна. Тухайлбал, хөрөн­гө оруулалт нь хэрэг­лээнээсээ,үйлчилгээний салбараасаа илүү хурдтай өсч байсан нь цаашид тэр хэвээр үргэлжлэх аргагүй болж, Хятадынэдийн засаг өнөөдөр огцом удааширч байна. Энэтхэг ч гэсэн тэнцвэртэй хөгжилдөө онцгой анхаарах хэрэгтэйболж байгаа тухай Ерөнхий сайд Моди ярьж байна.

 

ЭНЭ БҮХНИЙ ЭЦЭСТ ЮУ ХЭЛЖ БОЛОХ ВЭ?

 

Миний бие энэ өгүүллээрээ Монголбанкны тухай хуулийг яаралтай өөрчлөх хэрэгтэй гэж хэлэх санааөвөрлөсөнгүй. Гэхдээ энэ өгүүллийг уншаад yг хуулийн үг хэллэгийг илүү ойлгомжтой болгох хэрэгтэй юмбайна гэж бодох хүн гарч болох. Хамгийн гол нь Монголбанкны ажлыг зөвхөн үнийн тогтворжилтоор, эсвэлвалютын ханшаар дүгнэх нь өрөөсгөл бөгөөд хэрвээ тэгвэл Монголбанкны тухай хуулийнхaa агуулгатайнийцэхгүй, улмаар маш том сөрөг үр дагавартай байж болно гэдгийг анхааруулахыг хичээлээ.

Үнийн тогтвортой байдал гэдэг маань зөвхөн тогтмол үнэ биш юм. Харин, үнийн өсөлтийн хурд тогтмол байхыг хэлдэг. Тэнцвэрийг илүү сайн хангах үнийн өсөлт байx ёстой гэсэн үг. Тиймээс мөнгөний бодлогыгхэлэлцэхдээ бид нэг талаас үнийн тогтвортой байдал, нөгөө талаас эдийн засгийн салбаруудын тэнцвэртэйбайдлын хоорондын өгөө–авааг (trade-off) сайтар ойлгох ёстой юм.

Жишээ нь, Монголбанкны ажлыг зөвхөн валютын ханшаар дүгнэж байна гэвэл, АНУ бодлогын хүүгээ нэмсэнтохиолдолд, Монголбанк бодлогын хүүгээ бас зэрэг шахуу нэмж байх хэрэгтэй болно. Эс тэгвэл, бусад хүчинзүйлсийг үл тооцон, төгрөг суларч, долларын ханш өснө. Харин, хүү нэмэгдсэн тохиолдолд олон чухалсалбарын хөрөнгө оруулалт буурах аюултай. Хөдөлмөрийн орлого, өрхийн хэрэглээ ч гэсэн их чухал.Инфляцийг буулгах нь ажил эрхлэлтэнд сайнаар нөлөөлдөг гэж хэлэх эдийн засагчид цөөхөн. Харин чэсрэгээрээ, инф­ляци өсвөл, ажил­гүйдэл богино хугацаандаа буур­даг гэх үзэл баримталдаг хүн зөндөө бий.

Тиймээс, валютын ханшид хэт ач холбогдол өгөх нь дотоодын эдийн засагт хэрэгцээгүй га­жуудал үүсгэж, тэнцвэртэй хөгжлийг алдагдуулax аюултай. Ялангуяа, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан, төсвийн хэмнэлтийн тухай яриа хөвөрч буй өнөө үед энэ асуудал илүү чухал болж байна.