Бишрэлт зочид буудал бизнес аялал, ажлын уулзалт, өвлийн жуулчлалаа амжилттай зохион байгуулахад тань зориулан өвлийн үнэд шилжин 20%-ийн хямдрал үзүүлж бэлэг барьж байна.

Өрөөний зай талбай том, саруулхан бөгөөд тохилог байдлыг бүрэн хангасан тул гэртээ байгаа мэт санагдуулахаар тав тухтай байдлыг мэдрүүлнэ. Байршлын хувьд Чингисийн талбайгаас 10 минут, улсын их дэлгүүрээс 6 минут, жуулчдын гудамжаас 4 минут алхах зайтай ойрхон төдийгүй томоохон үзвэр үйлчилгээний төв, банкууд төвлөрсөн бүст байрладаг учраас дотоод гадаадын жуулчлал, бизнес уулзалт зохион байгуулахад нэн тохиромжтой.

Бишрэлт зочид буудалд тав тухтай, тансаг байдлаа улам сайжруулан тохижуулж энгийн болон люкс өрөөнүүд тус бүртээ мини бар, 50 суваг бүхий кабелийн TV, өндөр хурдны интернет, 250-300 хүний суудалтай Embassy restaurant & pub, 70-80 хүний суудалтай Ази, Европ хоолны Royal ресторан, 100-120 хүний суудалтай бүрэн тохижуулсан хурлын танхим, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй караоке, VIP биллиард гэх мэт цогц үйлчилгээ санал болгож байна. Мөн байгууллага хамт олны шинэ жилийн баярын захиалгыг авч эхэлсэн байна.

 

Хаяг: Тэнгис кино театрын зүүн талд Бишрэлт зочид буудал

Утас: 11-313784

Facebook хуудас: http://www.facebook.com/Bishrelt-Hotel-699125826882319/