Энэ оны эхний 9 сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн завод 31 нэр төрлийн 349,2 тн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2,9 тэрбум төгрөг хэмнэжээ. Засвар механикийн заводын хамт олон үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжинд их, дунд, урсгал засвар хийх, элэгдсэн эд ангийг сэргээн засварлах, тоног төхөөрөмжийг резин болон корундаар хуяглах, металл хийц болон стандартын бус тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, цахилгаан тоног төхөөрөмж засварлах, өргөн тээвэрлэх машин механизмд оношилгоо засвар хийх, ган, ширэм, өнгөт металл хайлж, эд анги цутган ажиллаж байна.



Т.БАТЧУЛУУН