Хөвсгөл нутгийн дуучин хүү МУСТА Ядамсүрэнгийн Гэрэлчулууныг бид “Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог”, Хойморь сайхан нутаг зэрэг сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлээр нь андахгүй болсон билээ. Тэрээр “Хойморь сайхан нутаг дууныхаа шүлгийг өөрөө бичиж, амьдруулсан нь өдгөө олон хүмүүсийн дуулах дуртай дууны нэг хэдийнээ болсон бөгөөд Хөвсгөл нутагт нь найман настай балчираас наян настай буурлууд ч амандаа аялаж явдаг дууны нэг.

Дуучин залуу маань энэ дууныхаа шүлгийг хөвсгөл нутгийн бахархал болсон хөшөөн дээр нь ч сийлэн үлдээсэн. Урлагт хайртай, урлагийн төлөө чин зүрх сэтгэлээсээ зүтгэж яваа дуучин залуу маань “Монголоо санасан сэтгэл” төслийн хүрээнд “Монголоо санасан сэтгэл” тоглолтоо хоёрдугаар сарын 6-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө хийсэн билээ.

МУСТА Я.Гэрэлчулуун дуучны олон сайхан дууг нэгэн үдэш хамтдаа эгшиглүүлж, дуу хуураар хөглөгдөн Европын орнууд мөн Солонгос улсад “Монголоо санасан сэтгэл” тоглолтоо амжилттай тоглоод ирсэн юм.
Тэгвэл өнөөдөрхөн өлгийдөн авсан "Амьдралын бэлэг" клип мэндэлжээ баяр хүргэе

www.Urlag.mn