Зэсийн дундаж үнэ 5534 ам.доллар тонн байна

Энэ сарын 24-ний байдлаар зэсийн үнэ дэлхийн зах зээлд дунджаар 5534ам.доллар тонн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад1570 ам.доллараар буурчээ. Сүүлийн үеийн зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан судлаачид зэсийн үнийн урьдчилсан дүнг бууруулж байна. Тухайлбал Чилийн зэсийн хороо “Cochilco”зэсийн үнийн мэдээллээ бууруулж6107 ам доллар тонн болгосон бол, “BNP Paribas”банкны судлаачид 2015 оны 3, 4-р улирлын зэсийн үнийн урьдчилсан дүнг 250 ам.доллароор бууруулжээ. Судлаачид дэлхийн макро эдийн засаг тогтворгүй байгаа энэ үед эдийн засгийн өсөлт 3%-аас хэтрэхгүй байх төлөвтөй байгаа учраас үнийн тухай урьдчилсан мэдээгээ бууруулан өөрчиллөө гэж мэдэгдсэн байна.