Солонгосчууд МОНГОЛ хүүхдүүдийн тархийг угааж байна
2015/12/02
Монголын телевизүүд бүгд өдөр болгон шахуу солонгос кинонуудыг залхтал гаргаж, хоёрдугаар хоолоо бид кимчигүйгээр идэж чадахаа бараг болиод байгаа билээ.
Хаа сайгүй хангүг стайлтай, эр эм нь мэдэгдэхгүй банди нар алхах цаг иржээ. Сүүлийн үед зарим нэг дунд сургуулиудын бага ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд ихэд бухимдалтай явах болсон аж. Тэд бухимдахаас ч өөр аргагүй зүйл цаагуур чинь өрнөөд байгаа гэнэ.
Үдэш орой ажлаа тараад ядарсан амьтад гэртээ иртэл бага ангийн хүүхэд нь тэдний өмнөөс солонгосоор мэндчилж, “Манай сургууль дээр солонгос багш нар ирж бидэнд гоё хичээл зааж өгсөн. Сайн байсан хүүхдүүдэд модон чихэр өгсөн. Аав аа, та солонгосоор нарыг юу гэж хэлдгийг мэдэх үү?” гэх зэргээр эх хэлээрээ ч олигтой ярьж сураагүй байж солонгос хэлээр шулганалдах болсон гэнэ шүү. Гайхаж хоцорсон эцэг, эхчүүд учрыг лавлавал Койкагийн шугамаар ирсэн солонгосчууд дунд сургуулийн бага ангийн сурагчдад долоо хоног бүр солонгос хэл, зан заншил, ахуйг сурталчилсан хичээл зааж байгаа нь илэрчээ.
Уг нь бидний хүүхдүүд монгол хэлээ сайтар сурч, монгол гэрээс авахуулаад аж ахуйдаа хэрэглэдэг эд зүйлсийн нэрийг мэддэг байвал зүгээрсэн. Гэтэл дээд газраас өгсөн тушаалын дагуу дунд сургуулийн бага ангиудад солонгос номлогчид хичээл заах болжээ. Үүнийг холбогдох байгууллагууд нь, тагнуулынхан анхааралдаа авч сайтар шалгахгүй бол тусламжийн байгууллагын халхавчин дор эсэн бусын шашны нөхдүүд, тагнуулчид Монгол Улсад ирээд ажиллаж байхыг хэн ч үгүйсгэхгүй.
Холбогдох байгууллагууд гэснээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого зохицуулалтын газрын даргаар өнөөх “Мүүнийн" гэх тодотголтой Б.Насанбаяр авхай ажиллаж байгаа билээ. Койка гэдэг байгууллага нь Солонгосын тусламжийн байгууллага юм. Мүүнийн шашин ч Солонгосоос гаралтай зүйл бөгөөд Б.Насанбаяр дарга Монгол дахь гол төлөөлөгчийнх нь нэгээр ажиллаж байсныг олон хүн мэднэ. Тэгэхээр энэ бүхэн холбоотой юм биш байгаа гэх сэжиг эцэг, эхчүүдэд төрөөд байгаа ажээ.
МАШ НУУЦ сонин дугаар 22/663
Зочин · 2015/12/03
Мүүний шашин гэж нэг заваан шашин бнаа. Ямар сэтгэхүйтээ хүн гэхээр тийм шашинд ордог бнаа.
Жо · 2015/12/02
Насанбаяр гэгч бузарыг яагаад баривчлахгуй байна. Хуухдийн тархи угааж байгаа солонгосуудыг монголоос гаргах хэрэгтэй. Тагнуулын байгууллага амьд уу
zochin · 2015/12/02
unen
Зочин · 2015/12/02
Гантөмөр энэ 2 боловсролийг балавсрал болгож байгаа. Зүгээр мөнгө идэх хэрэгсэл болгож байна
Зочин · 2015/12/02
салбарын сайд нь арчаагүй юмаа гол албан тушаал дээр харь шашны хүүхэн тавьчихаад тэр нь хэл ам татлаад байхад чинь яаж ч чадахгүй давруулаад л байх юмаа
Зочин · 2015/12/02
Зочин · 2015/12/02
Baij baigd l mongol helnii durem zergiig soliod baival mongol hel zaalgah surah sonirhol baihgui bolj uur ornii hel surah heregtei boloh bz
ЫЫЫЫЫ · 2015/12/02
МҮҮН ШАШИНД МОНГОЛ ТӨР ДАГААР ОРЖЭЭ
zochin · 2015/12/02
ene heg mvvn gej ymiig horil bolohgvi yu sonsood baih nee dandaa l medleg bolowsroltoi hvmvvs ter tusmaa darga nar baih ym manai burhnii shashin gej ymarch idewhgvi zvgeer hvnees mungu nehsen manuuhainuud baih ymaa
шаабар · 2015/12/02
Жаахан дэгсдүүлсэн болохоос санаа нь зөв л юм. Эхлээд Монгол хэл заншлаа сайн сурах хэрэгтэй. Ганц Солонгос ч биш Турк, Америк, Хятад , Германи сургуулиуд яг л иймэрхүү л чиглэлтэй байдаг юм билээ. Тэдэнд ч гэсэн анхаарах л хэрэгтэй байх. Солонгосчуудыг ганц манайхан биш дэлхий нийтээрээ л дуурайдаг биз дээ. Хүүхнүүд гол үүрэг гүйцэтгэдэг байх. Урлагийн одууд бараг бүгд адилхан хамар нүд царай зүстэй ялгагдахгүй адилхан болсон нь үүний илрэл.