Зохиолын дууны урлагт өөрсдийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж олон ч хүний хайр хүндлэлийг хүлээсэн дуучид бол Т.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Л.Банзрагч нар билээ.

Тэгвэл авъяаслаг уран бүтээлчид маань монгол эх нутаг, таван хошуу мал, монгол түмний аж амьдралыг гайхалтайгаар харуулсан нэгэн клипээ бэлэн болгож цацжээ. Энэхүү дууны үгийг Найдансодын Энхбаатар, хөгжмийг Цэн.Эрдэнэбаатар нар бичиж амьдруулжээ. Ингээд уншигчиддаа "Айргаар цэнгэгчийн эх орон" шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.