Би гадаадад амьдардаг. 23 настай дундаж биетэй оюутан залуу анх оюутан болж байхдаа 1 охинтой танилцсан юм. Тэр охин надтай их ойрхон амьдардаг байлаа. Их гэнэн цайлган хүмүүжилтэй охин байсан надаас 2 дүү.

Танилцаад зориг гаргасан бүх л юмыг нь хийж байж гайгүй дотно болсон юм. Тэр охин ч надад талтай байлаа. Тэгээд л тун удалгүй үерхсэн юм. Би тэр охины анхны гэх тодотголтой бүх юм нь байлаа. Анхны найз залуу, анхны үнсэлт, анхны шөнө гээд л. Энийг би зөвхөн номон дээрээс л уншиж болдог гайхалтай хайртай учирлаа гэж боддог байлаа. Гэхдээ анхны тэр үеийн мэдрэмжүүдийг юутай ч харьцуулашгүй. Бие биеэсээ ичээд л маш их хүндлээд л. Тэгээд 2 жил ч үерхлээ тэгээд л хааяадаа муудалцчихдаг болсон.

Бид 2 бие биенээ хуурч үзсэнгүй ээ. Өөр охинтой харьцаж ч үзсэнгүй. Би энэ охинтой сууна л гэж боддог байлаа. Гэтэл намайг муухай ааштай намайг айлгадаг салья гэнэ. Гэхдээ надад тэдний гэрийнхэн их дургүй. Саяхныг хүртэл хайрандаа шатаж явсан 2 хүн ингээд л хэдхэн өдрийн дотор салчихдаг гэж бодсонгүй. Ахиж хүнд итгэж чадахгүй нь.