Хүн төрөлхтөнд инээд хөөр, баяр баясал, уйтгар гуниг, ухаарлыг бэлэглэгч нь "Урлаг" билээ. Уран бүтээлч хүмүүсийн хувьд хамгийн нандин шүтээн нь "Урлагийн Янжинлхам" бурхан байдаг. Янжинлхам бурхныг магтан алдаршуулсан бүтээл байдаггүй гэхэд болно.

Тэгвэл монгол түмнээ олон сайхан уран бүтээлүүдээрээ хүндлэгдсэн МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн "Урлагийн Янжинлхам" бурхныг магтан дуулжээ. Энэхүү гайхалтай бүтээлийн шүлгийг Ё.Эрдэнэтогтох, хөгжмийг Б.Чармайлт нар бүтээж "New star" студийн хамт олон олны хүртээл болгожээ.

Ийнхүү "Урлагийн Янжинлхам бурхны дуулал"-ыг та бүхэнд хүргэж байна.

Урлагийн Янжинлхам бурхан өнөд ивээж явах болтугай...

www.Urlag.mn