Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга асан Б.Пүрэвдоржийг 2015 оны 06-р сарын 09-ны өдрөөс АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар шалгаж байгаа. Түүнийг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган өнөөдрийг хүртэл шалгасаар байгаа юм. Эрүүгийн хэргийн нууцыг задруулахгүй гэдэг үүднээс өнөөдөр энэ хэргийн талаар хуулийн байгууллагууд мэдээлэл өгөхгүй.

Б.Пүрэвдорж хэрэгт нөлөөлөхгүй гэдэг үүднээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын даргаасаа өөрийнхөө саналаар буусан. Ингэхдээ өөрийнхөө PR-ийг хийгээд сүржинээр ажлаа өгөөд амжсан. АТГ-т намайг шалгаж байгаа, шалгуулаад үнэн мөнийг олох хүртлээ албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Би буруугүй. Тиймээс хуулийн байгууллага энэ хэргийг үнэн зөв шалгана гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Тэгвэл Б.Пүрэвдоржийг нягтлан болон хэлстийн дарга нартайгаа нийлээд мөнгө идсэн, 30 хоногийн визатай нөхдүүдийг “эрхлүүлсэн” гэдэг үндэслэлээр өнөөдрийг хүртэл шалгасаар байна. Хэрвээ түүний гэм буруугүй нь тогтоогдвол улстөрийн карьераа үргэжлүүлнэ. Харин түүний гэм буруутай нь тогтоогдох юм бол өршөөлийн хуульд хамрагдахгүй. Төрийн төмөр нүүрийг үзэх юм. АТГ-аас өгсөн мэдээллээр бол Б.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн 236.2, 150.3т зааснаар эрүүгийн хэрэг үүсээд байгаа юм. Түүний шалгагдаж байгаа зүйл ангийн талаар тодруулбал

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах.

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх

150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Түүнтэй хамт Б.Пүрэвдоржийг тус газрын даргаар ажиллаж байхад удирдлаган доор ажиллаж байгаа гурван хэлтсийн даргынх нь хамт шалгаж байгаа гэх.

Ц.Пүрэвдоржийн хувьд АН-ын гишүүн. АН-ын олон бүлэг, фракцийн Алтангадаст харьяалагддаг. Хувийн бизнестэй. Тодруулбал "Golden pen" бичиг хэргийн дэлгүүрийн эзэн. Гэвч түүний талаар олон таагүй мэдээлэл байдаг. Тухайлбал,

  • Засгийн газрын хуралдаанаар түүнийг ажлаа тааруухан хийж байгаа хэмээн албан тушаалын цалингаа 6 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байсан.
  • 2013оны 09-р сарын 20-ны үүрийн 06.00 цагийн орчим үндэсний агаарын тээвэрлэгч “Aero Mongolia” компанийн ажилтанг ажлын байран дээр нь зодож байсан.
  • Төрийн ажлыг хувийн үзэмжээрээ хандан "хүнд суртал" гаргана гэдгээ мэдэгдэж байсан.

Энэ мэтчилэнгээр түүний талаарх таагүй мэдээлэл ар араасаа хөвөрнө.

Түүний шалгагдаж байгаа энэ хэрэг сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө шийдэгдэхгүй бол мөрөөдлөө биелүүлэхэд бэрх болох юм. Учир нь УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөөд байгаа хүн Эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэхээр иргэд сонгох эсэх нь эргэлзээтэй. Түүний карьер дуусах уу? Үргэлжлэх үү гэдгийг АТГ шийдэхээр байна. Хүлээж л сууя даа.