Цэцэрлэгийн багш хүүхэд хооллож байхдаа хүний нялх хүүхдийг зодож байгаа камерийн бичлэг шуугиан тарьж эхлэв. Тодруулбал, Дундговь аймгийн "Оюуны хөгжил" хувийн цэцэрлэгийн багш ийнхүү харгис хэрцгий хандан хүүхдийг "хоолоо идсэнгүй" гэх шалтгаанаар зоджээ. Сурган хүмүүжүүлэгч багш хүн хүүхэд зодож, занчиж хооллоно гэж байх уу. Иймэрхүү байдал ер нь тогтмол байдаг байх гэсэн хардлагыг ч эцэг эхчүүдэд төрүүлээд байна.