Н.Энхбилэг охины өвчин сэдэрч гар нь бугуйгаараа, хөл нь шагайгаараа тайрагдах аюул учраад байна
2015/12/04
2013 онд Вакцин хийлгэснээс үүдэн бие нь муудаж улмаар өвчин нь хүндэрч зарим хуруугаа тайруулсан долоон настай Н.Энхбилэг охины талаарх мэдээллийг бид хүргэж байсан. Тэрбээр өнгөрөгч онд БНСУ-ын Инчоны их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр яваад элэг нэгт Монголчуудынхаа ачаар эрүүл саруул болон эх орондоо ирсэн.
Тэгвэл охины өвчин нь дахин сэдэрч Солонгос улсын эмнэлэгт хэвтжээ. Н.Энхбилэг охины гар, хөлийнх нь судаснууд нь боогдож зангирсан гэсэн оноштой ирсэн бөгөөд хурдан хугацаанд шаардлагатай эмчилгээг хийлгэхгүй бол гар нь бугуйгаараа, хөл нь шагайгаараа тайрагдах аюул учраад байгаа юм байна.
Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 10 гаран сая вон шаардагдах бөгөөд эмчилгээний явцаас нэмэгдэх эсэх нь шийдэгдэх юм. Охин Солонгос улсад эмчилгээ хийлгээд явсанаасаа хойш монголд дахин нэг удаа хагалгаанд орсон бөгөөд одоо гурав дахь удаагаа хагалгаанд орох гэж байгаа аж.
Охины аав ээж нь охиныхоо эмчилгээнд байгаа бүгдийгээ зориулсан бөгөөд аргагүйн эрхэнд халуун сэтгэлтэй ард түмнээсээ дахин тусламжийн гараа сунгахыг чин сэтгэлээсээ хүслээ. Энэ удаа охины ээж нь нялх хүүхэдтэй учраас аав нь хамт Солонгос улсыг зорьжээ.
Н.Энхбилэг охины хандивын данс: 105200327279 Төрийн банк-Дэмчиг Намжилдорж
5232045577 Хаан банк-Дэмчиг Намжилдорж
Холбоо барих утас: 99687603; 91241616 О
хины ээж Б.Оюун-Эрдэнэ
Зочин · 2015/12/05
bugdeeree 500-1000 T dans ruu ni hiij tuslayaa
Зочин · 2015/12/04
hurdan edgeeree.....
Зочин · 2015/12/04
gangrene bn
Зочин · 2015/12/04