"Мартагдашгүй" тоглолтыг дахин хийхээр болжээ. "Сүнс", "Камертон", "Номин талст", "Салхи", "Guys" буюу монголын рок поп урлагийн шилдэг таван хамтлаг хамтран "Мартагдашгүй" тоглолтыг товлож байсан ч тодорхой шалтгааны улмаас дөрвөн хамтлагийн тоглолт үзэгчдэд хүрч байсан.

Тэгвэл энэ сарын 18-нд таван хамтлаг "Мартагдашгүй" тоглолтоо дахин тоглохоор зэхжээ. Тэд дээд зэрэглэлийн клубуудын стандартаар манай улсад анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан тоглохоор боллоо.