Монголын рок, поп урлагийн ертөнцөд өөрсдийн мартагдашгүй мөрийг үлдээсэн хамтлагууд бол "Сүнс", "Камертон", "Номин талст", "Салхи", "Guys" нар билээ. Олон ч залуусын дурсамж тэднээр хөглөгдөн өнөөг хүрсэн. Хамтлагийн залуус өнгөрсөн 10-р сард хамтран "Мартагдашгүй" тоглолтоо хийж сонсогч фенүүдээ ёстой л нэг баярлуулаад авсан. Тэгвэл энэхүү мэдээллээрээ бид эдгээр таван хамтлагийн хамтран дуулсанаар үзэгчдийг байлдан дагуулаад байгаа "Мөрөөдөл" дууг уншигчиддаа хүргэж байна.

Дууны шүлгийг Д.Батсайхан бичиж аяыг Л.Тайванбат амьдруулжээ. Өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөр дуулдаг тэднийг та энэхүү видео клипнээс нэг дор мэдэрч чадах нь ээ. Дашрамд дурдахад хамтлагийн залуус энэ сарын 18-ны өдөр дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголдоо анх удаа байгуулагдаж буй "Castle" клубын нээлтэнд зориулан "Мартагдашгүй" тоглолтоо дахин толилуулах юм байна. Хэрвээ та хайртай хамтлаг дуучдынхаа мартагдашгүй тоглолтыг үзэж амжаагүй бол 12 сарын 18-ны өдөр "Castle" клубыг зориорой

www.Urlag.mn