Гаалийн найман байцаагч авлигын хэргээр шалгагдаж байна
2015/12/05
Гаалийнхны авлигын хэрэг шил шилээ даран гарсаар, илэрсээр байна.Энэ долоо хоногт гэхэд ГЕГ-ын дөрвөн албан хаагчийг авлигын хэрэгт холбон шалгаж эхэлсэн байгаа. Тодруулбал, ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн, н.Оргилмаа нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.
Тэднийг уржигдараас батлан даалтад гаргаж, гадуур байцааж байгаа юм байна. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн аж.
Эл хэрэг гарахын өмнөхөн Замын-Үүдийн гаалийн газрын ахлах байцаагч Ч.Насанбат нарын дөрвөн хүнийг Монгол Улсын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажил эхэлчихсэн явж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар Гаалийн байгууллагын найман хүн хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн үг.
Тэрч бүү хэл өнгөрөгч арван сарын байдлаар гэхэд л гаалийн байцаагчтай холбоотой 75 эрүүгийн хэрэг үүсч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Мөн Захиргааны зөрчил 2800 гаруй бүртгэгджээ.
Н.Чимэг
Зочин · 2015/12/06
Zarim ni hudlaa medeelel bna gol hun ni GEGazariin darga O.Ganbat shuu dee bugd ternii hun gesen
Зочин · 2015/12/05
irgen · 2015/12/05
Zamiin Yvdiin gaaliin gazariin darga asan Hishigbat avilgalching bas shalgah heregtei odo mungu oloh shaansguu gazar irchiheed olon yum dongodood televizeer yarij bgag ni.gaaliin baitsaagch bhda ch arhichin mungu nehsen yum bsan shd.
irgen · 2015/12/05
Gaaliin gazriinhan estoi l mungiig oldog baih hurungiig ni huraagaad nasaar ni aban tushaal hashih erhiig ni hasval taarna . Aliv nuguu surhii urai ..Buyaniig gargahgui , Buzriig oruulahgui geel baidag sjal hudlaa Buyaniig gargaal buzriig oruulaad l baiga ym bishuu shunaltanguud