Би 20 гарч яваа эмэгтэй. Хоёр хүүхдийн ээж амьдрал үнэхээр хүнд хэцүү байсан тэр болгонд шантрах үе байсан ч бууж өгөөгүй. Үр хүүхдээ бодоод тэднийхээ төлөө өөрийн амьдралаар хүүхдүүдээ амьдруулахгүйн тулд хичээж байна. Багадаа аавгүй болж ээжийгээ даган хүний дагавар хүүхэд гэж амьдарсан. Хойд аав сайн байсан ч аяга хоолны төлөө загнуулж хараалгах үе зөндөө байсаан. Ээждээ хүртэл ад үзэгдэж гэр орон гэж нуль хэрүүл байсан гол буруутан нь би. Ээж аавтай нийлж архи ууж гэрт аавын ажлын газрын хүмүүс их ирдэг өсвөр нас маань архин дунд өссөн болохоор гэр оронд хүн архи уулгах ер нь архийг хэрэглэх үнэхээр дургүй. Намайг 16 нас хүрэх гэж байхад ээж маань өөд болсон. Эмээгээ дагаад ядуу амьдралд үлдсэн. Ажил хийнэ хулхидуулна. Тэгээд тэмс сурсан өөрийнхөө хүсээгүй мэргэжлээр ажилдаа орсон ч гарсан хүн дургүй зүйлдээ хүчгүйн байна лээ. Уг нь онц сураад нэлээд хэдэн сургуульд тэнцсэн ч 4 жил 50 хувийн тэтгэлэг авсан ч төлбөрийг маань хийх хүн олдоогүйн улмаас сурч чадаагүй. Эмээ маань тэр үед хурдан ажил хийж мөнгө ол гэдэг нь дарамттай байж билээ. Тэгж яваад нөхөртэйгээ танилцсан. Суучихья гэсэн бодолгүй явж байгаад жирэмсэн болж анхны хүүхдээ авахуулахгүй гаргасан. Охиноо төрүүлээд 7 хоноход нөхрийн маань зан нь танигдсан. Дөнгөж 7 хонож байгаа намайг барьж аван зодсон. Өглөө 7 цагаас ажилдаа яваад орой гэртээ ирэхгүй 12 гэж эсвэл бүүр үүрийн 4с ирнэ. Би ч чадахаараа хүүхдээ асраад гэртээ байдаг байсан намайг гэрээс гаргадаггүй найзуудтайгаа уулзлаа гэхэд янган архичин гээд. Хадмын талаас тусдаа гаргаж өгөөгүй бэр ч гуйгаагүй хөдөө байдаг хүмүүс. Манай эмээгийн гэрт амьдардаг байсан гэртээ өдөржин ганцаараа айлын хашаанд хүнгүй зурагтгүй холбоо барих утас ч үгүй. Ийм амьдралаар 2 гаруй жил амьдарсан салья гэсэн бодол байгаа ч чадахгүй юм. Очих хүнгүй болохоор үнэхээр хэцүү хоолгүй хоног олон өдөр байлаа. Бага хүүхдээ гэдсэндээ тээж байгаагаа мэдээгүй 4 сар болж байсан тийм том болсон хүүхдийг авахуулж зүрхлээгүй. Нөхөртэйгээ муудалцана больё гээд хувцсаа аваад л яваад өгнө. Тэгээд л нийлдэг сүүлдээ залхаж эхэлсэн урдаас нь юм хэлүүл зодно.

Гэртээ байсаар байгаад уураа хүүхдүүдээ гаргаж эхэлсэн. Энэ амьдрал там шиг байсан. Бага хүүхдээ өгөөд сайхан салсан. 2 хүүхдээ салгамааргүй байвч хоёуланг нь өгсөх арга алга. Өөртөө анхаарал тавихаа ч больсон. Би гэж хүн амьдралд жоохон гутрах гээд байна. Яавал дээр вэ.