“Сутайн буянт” компанийн Их наран чиглэлийн автобус зорчигч тээвэрлэж явах үедээ шатлаа.

Энэ талаар тус компаниас тодруулахад, "Манайд автобус шатсан хэрэг гараагүй" гэлээ. Харин гал унтраах ангиас галын дуудлага өгсөн эсэхийг асуухад "Сутайн буянт компанийн автобус шатлаа гэсэн дуудлага ирсэн. Гэхдээ удалгүй дуудлагаа буцаасан. Өөрсдөө галаа унтраачихлаа гэсэн" хэмээв.

Өнгөрсөн долоо хоногт мөн л тус компанийн автобус буудал дээр зогсож байсан 9 хүнийг дайрч, нэг хүний аминд хүрсэн хэрэг гарсан юм.