Сайн байна уу та бүхэндээ захиа очих өдрийн мэндийг хүргэе.Би нэгэн төрийн байгууллагад ажилладаг жирийн нэгэн бүсгүй .Одоо 31 настай хүнтэй гэрлэж байгаагүй .Царай зүсний хувьд хэн ч харсан дажгүй , сайхан сэтгэлтэй хүн л дээ. Хүнтэй танилцаж сайхан амьдарья гэхлээр танилцах зав гарахгүй, маш их ажилтай болохоор дээр нь ажил гэрийн хооронд л явах юм. Ажлаа тараад л гэртээ орно хөндий байшин л хүлэээж байх юм. Одоо сүүлийн үед ганцаардаад ,нойр ч хүрэхгүй хэцүү байна.
Хань,үр хүүхэдтэй болж, сайхан амьдармаар байна. Яаж ханьтай болох вэ ?