Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумын нурууг улсын тусгай хамгаалтанд авахын тулд 1.1 тэрбум төгрөгийг уул уурхайн компанид буцаан олгох шаардлагатай гэнэ.

Учир нь дээрх газар нутгийг тойроод хайгуулын 13, ашиглалтын гурван тусгай зөвшөөрлын дагуу 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс улсын тусгай хамгаалалтанд багтах бүсэд 2007-2009 оны хооронд найман аж ахуйн нэгжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг байна. Дээрх аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахын тулд зардлын мөнгө болох 1.1 тэрбум төгрөгийг буцаан олгох гэнэ.

Тост, Тосонбумын нурууг улсын тусгай хамгаалтанд авахын тулд 1.1 тэрбум төгрөгийг уул уурхайн компанид буцаан олгох шаардлагатай

Тост Тосонбумбын нуруунд монгол оронд төдийгүй, дэлхийд ховордож буй улаан номонд орсон цоохор ирвэс нутагладаг амьдардаг цөөн хэдэн газар нутгийн нэг юм.

Одоогоор “Өмнийн говийн элс”, “МАК”, “Монгол Алт”, “Өсөх зоос”,"Саусгоби коэл транс" зэрэг уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байгаа юм. Харин “Жавхлант орд” компани далд уурхай явуулах зөвшөөрлөө авчээ. Мөн олборлолт явуулах тусгай зөвшөөрөлтэй “Зөв Зэлмэн”, “Голд транс” зэрэг компани байгаа юм.

Манай улсын газар нутгийн 17.4 хувь нь улсын тусгай хамгаалтанд байгаа юм.

Т.Буянаа