Хүн төрлөхтний сэтгэл зүрхэнд өөрийн дуу хоолойгоор мөнхөрч үлдсэн дэлхийн алдарт дуучин Фрэнк Синатрагийн зуун насны ойг энэ онд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

Тэгвэл манай улсад Улсын Филармонийн гоцлол дуучин МУСТА Н.Наранбаатар, Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчидтэйгээ хамтран нэгэн гайхамшигтай үдшийг үзэгч, сонсогчид та бүхэнтэй хамтдаа өнгөрүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

"Sinatra 100-Tribute jazz" тоглолт 2015 оны 12 сарын 12-ны өдөр 19:00 цагаас Shangrilla зочид буудлын "Наадам" lounge-д ганцхан удаа болох бөгөөд тоглолтонд Баянмонгол жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна улсын Филармонийн Симфони оркестрын утсан хөгжимчид болон дуучин МУСТА Ц.Хулан, Б.Солонго гээд нийт 40 гаруй уран бүтээлчид оролцох гэнэ.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 90116009, 88095510 дугаарын утсаар лавлахаас гадна тасалбараа захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой юм.

Дэлхийг донсолгогч Фрэнк Синатраг шүтэн биширч, түүний гайхамшигтай дуунд уярч нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлээрэй.

www.Urlag.mn