Үзэгчдийн дунд хэдийн хүлээлт үүсгээд байгаа нэгэн тоглолтын хэвлэлийн хурал зарлагдлаа. Тодруулбал нэгэн үеийн долоон хамтлаг "Сүнс", "Номин талст", "Салхи", "Guys", “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” нарын хамтарсан "Мартагдашгүй" тоглолт энэ сарын 18-нд зохион байгуулагдахтай холбогдуулан тоглолтын уран бүтээлчид болон зохион байгуулагчид ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 10-ны 12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийж тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нь ээ.

Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан тоглох “VIP” тоглолтонд Монголын рок поп урлагийн нэгэн үеийн долоон хамтлагийн залуус маань өөр өөрсдийн үе үеийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялааж, дурсамжийг сэргээн хамтдаа дуулж бүжиглэж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэх юм. Ийнхүү өнгөрсөн сарын тоглолтыг үзэж амжаагүй олон залуусын хүслийг биелүүлсэн "Мартагдашгүй" тоглолт дахин тайзнаа...