avtus

Сүүлийн үед том оврийн нийтийн тээвэр осол гаргах явдал буурахгүй байна. Салбарын удирдлаггууд энэ тал дээр анхаарч ажиллахыг үүрэгдсэн боловч өнөөг хүртэл энэ асуудалд гарсаар байна.

Тодруулбал, СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн үйлчилгээний төвийн урд замд “Сутай буянт” ХХК-ны Daewoo BS-106 маркийн авто машины жолооч Н нь явган зорчигч 25 настай эмэгтэй Ш-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

Мөн СХД-ийн нутаг Ханын материалын 91-р цэцэрлэгийн хойд замд H.Porter маркийн авто машины жолооч Д нь T.Sprinter маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 05 настай эрэгтэй Д нарын 3 хүн гэмтсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн