Монголд бүжгийн урлагийг хөгжүүлж эх орныхоо нэрийг дэлхийд гаргахаар зорин яваа цөөн тооны чадварлаг хамтлагийн нэг бол "Moon dance" хамтлаг билээ. Хамтлагийн залуус эх орныхоо нэрийг гарган олон ч тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан юм.

Тэгвэл тэд энэ удаад 2015.12.12-нд Австри улсын Вена хотод зохион байгуулагдах Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна. Өчигдөр хамтлагийн залуус мэргэжлийн урлагийн мастеруудаас заавар зөвлөгөө авч бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.

Тэд маргааш Австри улсын зүг хүлгийн жолоо залах юм байна. Ингээд авъяаслаг баг тамирчиддаа амжилт хүсээд эх орныхоо нэрийг өндөрт мандуулахыг хүсэн ерөөе.

www.Urlag.mn