Гацууртын ордод гарсан хүн амины хэргийг төр хариуцах ёстой хэмээн өнөөдөр иргэний нийгмийн төлөөллүүд хэвлэлийн хурал хийж, дуу хоолойгоо хүргэлээ.

Уг хуралд Байгаль орчны иргэний зөвлөл, Гамшгийн эсрэг үндэсний төв, Байгаль орчны хуульчдын холбоо, Ноён уулаа аварья хөдөлгөөн, Эко мандал клуб, залуучуудын хөдөлгөөний төлөөлөл оролцлоо.

Сэтгүүлчдэд хандаж буй нь гол зорилго нь арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Гацууртын орд"-ны талаар байр сууриа илэрхийлэн, ард түмэнд хандсан мэдэгдэл хийсэнтэй холбогдуулж үгээ хэлэхээр нэгджээ.

Энэ үеэр “Гамшгаас хамгаалах үндэсний төв”-ийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатартай ярилцлаа.

-"Гацууртын орд" -ыг ЗГ хувилдааны шинж чанартай болголоо гэлээ. Энэ талаараа?

-Гацууртын орд дээр иргэний нийгмийн байр суурь эсрэг байгаа. Ялангуяа орон нутгийн төлөөллүүд энэ ордыг ашиглуулахгүй байх шийдэлд хүрсэн. Гэтэл өнөөдөр Засгийн газар, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Уул уурхайн яамны нэр бүхий улс Ерөнхий сайдтай хувилдан ашиглахаар зорьж байна. Үүнийг баримттайгаар хэлэх цаг нь болсон.

-Тодруулбал?

-Засгийн газар нэг байгууллагын бие төлөөлөгч болоод байна. Гацууртын орд нэгдүгээрт, стратегийн ордод орохдоо хууль бусаар оруулсан. Нэгдүгээр сарын 23-нд улсын төсөв хэлэлцэж байхдаа Гацууртын ордны нэрийг дурьдалгүйгээр нэг нүүрсний ордны нэр хэлээд үүнийг стратегийн ордноос хасах шийдвэр гаргаж байна гэсэн санал гаргаад Их хурлын гишүүдээр оройн 21 цагт кноп даруулчихсан. Гэтэл Их хурлын гишүүд энэ стратегийн ордод оруулсан жагсаалтаа тухайн үедээ мэдээгүй байсан. Уг нь УИХ-аар орж ирсэн хуулийн төслүүд 7-14 хоногийн өмнө их хурлын гишүүддээ тараагдаж судлагдсан байх ёстой байдаг. Үүний дараа кноп дарах шийдвэрт хүрдэг.

-Засгийн газрыг "Центерра гоулд" бие төлөөлөгч гэж яаж батлах юм?

-Тэнд өнөөдөр нинжа байхгүй. Ганцхан Засгийн газрын "Центарра гоулд"-ын гэмт хэргийн бүлэглэлүүд албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа. Яагаад гэвэл, бусад газар үйл ажиллагаа явуулдаг нинжа нарын асуудлыг та бүхэн сайн мэднэ. Нинжа нар тухайн орон нутагтаа байгаль орчныг сүйтгэдэг, технологийн бус аргаар олборолт явуулдаг. Гэтэл Гацууртын орд дээр ямар ч нинжа байхгүй бөгөөд мөнгөн ус, Цианитаар гол горхио хордуулаагүй.

-Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл нь үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг вэ?

-Тэд Овоолог, Хүдэрийн ордны цооногоос авсан Хүдэрийн баяжмалаа Мандал, Зүүн хараа сумд руу оруулж ирээд хоёд тээрэмдээд албан ёсоор угаалгадаг. Яагаад гэхээр нинжагийн хууль бус үйл ажиллагааг албан ёсны тээрэм дээр тээрэмдээд зогсож байхыг хараагүй юм. Тэгэхээр энэ үйл ажиллагаа нь захиалгат үйл ажиллагаа гэдэг нь илт харагдаж байна.

-Хэдэн тээрэм байдаг юм?

-Тэнд хоёр тээрэм байгаа. Мөн тийшээ байнга тусгай тоноглогдсон жийпүүд явдаг. "Центарра гоулд"-ын гаргаж өгсөн цооног руу орж Хүдэрийн баяжмал аваад буцаж "Центарра гоулд"-ын Гацууртын ордны газар нутаг дээр явж Түнхэлийн замаар гардаг. Ингээд Хараа дээр ирээд тээрэмийн аж ахуй руу ороод бутлуулж ялгаж авдаг юм.

Тэгэхээр бид нинжа нартай ууланд очиж тэмцэх биш. Энэ тээрэм нь хоёр янзаар бий болсон. Тухайлбал, Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг 2008-2009 оны хооронд зохион байгуулалтанд оруулан байгуулсан. Нөгөө нь хувь иргэний нэр дээр байдаг. Тэр нь аж ахуйн нэгжийн бүртгэлтэй.

-Тэгэхээр боловсон нинжа нар үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлж болох нь ээ?

-Тийм. Нинжа нар гол усаа бохирдуулж алт угаадаг. Мөнгөн ус, Цианит хэрэглэж байгаль орчинд нөхөн сэргээх боломжгүйгээр олборолтоо явуулдаг байхад тэнд маш боловсон тенхикжсэн нинжа нар нийгэмд гацууртын орд эрсдэлд орсон байна гэдгийг харуулах гэж "Центарра гоулд" компанийн зохион байгуулалттай явуулж байгаа үйл ажиллагаа гэдгийг тод харж болно. Тэгэхээр Засгийн газар үүнийг зүтгүүлж байгаа УИХ-ын дарга З.Энхболд, Р.Жигжид, Ч.Сайханбилэг, Н.Батцэрэг гэсэн нэр бүхий нөхдүүд энэ зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгэмд эсрэгээр тайлбарлаад байгаа юм.

Гацууртын орд руу замбараагүй нинжа нар орж ирээд их ухаад, эрсдэл үүссэн гээд тайлбар хийсэн. Энэ нэр бүхий гишүүдээс албан ёсоор хүний амь нэхэж байна.

-Яагаад?

-Тэр зохион байгуулалттай оруулсан нинжа буюу гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаагаа явуулж байхад гурван хүний амь эрсдсэн. Түнхэлийн иргэн Баяраа гэдэг залуу хутгалуулж нас барсан. Энэ залуу яагаад хутгалуулж амиа алдав гэдгийг цагдаа нар шалгачихаад эцсийн дүгнэлтээ хэлээгүй. Иргэний байр сууриасаа судлаад үзэхэд, энэ залуу орон нутгаа маш сайн мэддэг газарчин залуу байсан. Хаана очиж юу хийх вэ гэдгийг маш сайн мэддэг байсан нь энэ зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд газарчилж байсан болов уу гэсэн таамаг бий.

Саяхан хэд хоногийн өмнө хоёр залуу тухайн газар нутаг дээр шороонд дарагдаж нас барсан. Мөн тухайн үед аврах үйл ажиллагаа явуулж байсан Онцгой байдлын аврагч гэмтсэн. Энэ хүмүүсийн амь насыг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг алсаас удирдаж байгаа "Центарра гоулд", өнөөдрийн Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд нэр бүхий нөхдүүд хариуцах ёстой. Тэр тээрэм байхгүй байсан бол ямар ч үйл ажиллагаа явах боломж бүрдэхгүй байсан. Газар нутгийн тогтоц нь маш их саад бэрхтэй газар.

Өнөөдөр нийгэмд нинжа гэдгийг таниулан эрсдэлд оруулснаараа энэ долоо хоногт их хуралд оруулж ирэн Гацууртын ордод өгөх болж байгаа нь Гацуурт компанийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийнхээ үр дүнг хүртэх гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн орон нутагт болсон асуудлыг цогцоор нь мэдэгдэх ёстой. Энэ асуудлыг гаргаж ирснээр тухайн орон нутгийн ИТХ-ын шийдвэр тусгай хамгаалалттай газар нутагт орохыг 37 мянган га газраар өргөн баригдсан асуудлыг 11 мянган га газар болгон танилцуулагдсан. Энэ танилцуулгадаа ИТХ-ын шийдвэрээр гэдэг үг орж ирсэн. Тэгэхээр Гацууртын ордын газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах хүсэлтэй байгаагаа "Мандал" сумын ИТХын дарга Эрдэнэхүү гэх нөхрийн тогтоолыг танилцуулсан. Гэтэл уг тогтоол нь хүчин төгөлдөр биш хууль бус тогтоол байгаа юм.

Багуудын хурал дээр Гацууртын ордыг ашиглуулахгүй тусгай хамгаалтад бүрэн бүтнээр нь байлгахыг авсан багуудын хурлын шийдвэр бий. Багуудаас ирсэн шийдвэрийг сумын иргэдийн хурал ингэж дур мэдэн өөрчлөх эрхгүй. 37 мянган га газрыг 11 мянган га газар болгож байгаа энэ лобби Эрдэнэхүүд ямар дарамт учруулав. Их хурлын гишүүний өргөн барьсан 37 мянган га газар ийм эрс тэс ашиг сонирхолын зөрчилтэй болж байгааг Гацууртын ордтой холбож болно.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг орон нутагт ажилласан. Тэгэхэд газарчин, хөтөчөөр нь Туяа гэдэг явсан. Энэ хүн нь Гацууртын ордны бие төлөөлөгч. Гэтэл тусгайлан бэлдсэн хүмүүстэй уулзуулж Гацууртын ордыг хөдөлгөе гэсэн шийдвэрийг их хуралд Н.Батцэрэг сайдаар өргөн ашиг сонирхолтойгоор зохион байгуулалтайгаар гэмт хэргийн шинжтэй явдал болсныг энд илчилж байна.

Засгийн газраас бид гурван хүний амь насыг нэхнэ. Үүний цаана "Центарра гоулд"-ын гүйцэтгэх захирал, ТЕГ-ын дарга асан Сандаг гэх хүний ямар дарамтанд байгаа вэ гэдгээ их хурлын гишүүд өөрсдөө ил болгох ёстой.

Тагнуулын газарт эдгээр нөхдүүдийн "но" байгаа бол тэрийг нь Сандаг гэдэг генерал авч "Центарра гоулд"-ын ашиг сонирхолоор дарамталж байгаа бол үүнийгээ иргэн байр сууриа танилцуулаач, ард иргэддээ танилцуулаач, өршөөе. Тэгээд Гацууртын орд, эко систем, Ноён уулаа авч үлдэж Тусгай хамгаалалт авахыг хүсч байгаа юм.

 

Ярилцсан: Х.Даваа