Улсын филармони шинэ жилийн баярыг тохиолдуулан “SNOW MELODY” шинэ жилийн хөгжмийн концертийг үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

2015 оны 12- р сарын 24-нд 19.00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа тоглогдох тус шинэ жилийн концертонд Симфони найрал хөгжим, Баян Монгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, гоцлол дуучин СТА С.Баттулга, СТА П.Өнөржаргал, СТА Ц.Хулан, СТА Н.Наранбаатар, СТА Л.Насанбуян, СТА Б.Долгормаа, Г.Номин-Эрдэнэ, Т. Солонго нар оролцож дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын шинэ жилд зориулан бүтээсэн шилдэг хөгжмүүд эгшиглэх юм.

Мөн МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ө.Уянга, Sweetymotion хамтлагууд урилгаар оролцож ая дуугаа өргөх тус тоглолтыг Юнител групп 2 дахь жилдээ дэмжин ажиллаж буй бөгөөд тоглолтыг юнивишний 88-р сувгаар шууд дамжуулахаас гадна тасалбарыг GG картаа ашиглан хөнгөлөлттэй үнээр авах боломжыг олгож байгаа юм байна.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 70148012, 88004849 дугаарын утсаар тодруулах, тасалбарыг СТӨ, Улсын филармонийн билетийн кассаар болон 1900-1617, 1900-1188 үнэгүй хүргэх , www.easyticket.mn сайтаас онлайнаар захиалан авах боломжтой юм.