З.БОЛД

МИАТ-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан гэнэт тэтгэвэртээ гараад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Гэхдээ зүгээр нэг хуулийн дагуу, зөвхөн энэ шалтгаанаар ажлаа өгөөгүй. Ажлаа өгчихөөд хэвлэлд өгсөн ярилцлагаараа МИАТ-ийн мөнгийг Төрийн банкнаас Голомт банк руу шилжүүлэх эсэх асуудалтүүнийг Зам тээврийн сайд М.Зоригттой зөрчилдүүлсэн гэдгийг хэлсэн. Харин өнөөдөр энэ асуудал таг чиг. Хууль хүн бүхэнд тэгш үйлчилдэг бол энэ нь жинхэнэ утгаараа хувийн ашиг сонирхлын “хэрэг” юм. Тиймээс бид энэ удаад МИАТ-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан, ерөнхий нягтлан Н.Одмөнх нарын хооронд болсон яриаг элдэв нэмэр хачиргүйгээр хүргэж байна.

...Г. Жаргалсайхан: Ажлаа анх аваад уу?

Н.Одмөнх: -Тийм, ажлаа анх аваад. Тэгээд би очоод анх хүн амьтанд нь хэлсэн байхгүй юу. Энэ чинь болохгүй ээ. Сайдад өөрт нь ч хэлсэн. Энэ чинь болохгүй юм байна аа.

Г.Жаргалсайхан: Бусдыг нь бүгдийг нь хийчих гээд байсан юм уу?

Н.Одмөнх: Тийм. Тэгээд бусад авах боломжтой харилцах дээр байгаа данснуудаа хийе ээ гээд. Бусад нь бол хэцүү юм аа гээд. Тэгээд хийчихье гэсэн чинь та жаахан байж бай, азная гээд, тэгээд байчихсан байхгүй юу. Одоо тэгээд яахав дээ.

Г.Жаргалсайхан: Нөгөө байгааг нь хийх гэдэг чинь?

Н.Одмөнх: Улаанбаатар хотын банкинд байгааг нь /Хоёр тэрбум төгрөг байрлаж байжээ/.

 

Г.Жаргалсайхан: Тэрийг хийх гэхээр нь би боль гэчихсэн бил үү?

Н.Одмөнх: Тэгсэн шүү дээ. Та байж бай гээд.

Г.Жаргалсайхан: Аан тийм тийм. Би байж бай гэсэн шүү дээ. За за, одоо яахав. Тэгээд байгаа юм бол одоо яршиг хийж л орхи.

Н.Одмөнх: Хийчихсэн. Сая явуулчихсан шүү дээ.

Г.Жаргалсайхан: Явуулчихсан уу. Явуулчих явуулчих.

Н.Одмөнх: Тэгээд би явуулчихсан гээд хэлчих үү, хэрэггүй юу?

Г.Жаргалсайхан: Хэрэггүй хэрэггүй.

Н.Одмөнх: За за, чив чимээгүй л байя.

Г.Жаргалсайхан: Тийм.

Н.Одмөнх: За яахав, би бас ингэж хэлэх гээд байна л даа. Захирал бид нар ярилцаж байгаад ингэж шийдвэрлэлээ гээд.

Г.Жаргалсайхан: Хэрэггүй хэрэггүй

Н.Одмөнх: Хэрэггүй юу, за за.

Г.Жаргалсайхан: Тэг.

Н.Одмөнх: Таныг чинь твиттерээр л баахан бичсэн байна лээ шүү дээ. Та харах уу?

Г.Жаргалсайхан: Хэн юм?

Н.Одмөнх: Цогтгэрэл. Хэтэрхий шоудаад байх юм. Тэр... энэ энэ... тээр....

Г.Жаргалсайхан: Ажилд хортой юм л даа.

Н.Одмөнх: Тийм шүү дээ. Сенсацид дуртай юм уу, хаашаа юм. Өөрийгөө бүхний анхааралд оруулах гээд. Энэ өөрийнх нь твиттер, Зоригтын. “МИАТ-ын удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө үү” гээд л баахан юм биччихсэн байгаа юм. Өөрөө ингээд бичээд байх юм. Та энийг уншсан уу?

Г.Жаргалсайхан: Үгүй үгүй. Үүнийг хардаг ч үгүй юм. Энэ яаж байгаа юм?

Н.Одмөнх: Ретвийт хийж дахин дамжуулсан байгаа юм.

Г.Жаргалсайхан: Өөрөө цааш нь дамжуулаад байгаа юмуу?

Н.Одмөнх: Тийм. Цаг.мн дээр тавьсан байгаа юм. Тэгээд тэр сайтаас өөрөө татаж аваад твиттер дээрээ дахин дамжуулсан байгаа юм.

Г.Жаргалсайхан: Тэгээд?

Н.Одмөнх: Тэгээд энэ чинь бас сенсаци л байдаг юм байна л даа. Тэгээд сайд хүн чинь бас ийм нээлттэй ажилладаг гэдгийг л харуулах гээд оролдоод байх шиг байна.

Г.Жаргалсайхан: За за

Н.Одмөнх: Та хэлэхгүй юу, намайг сенсацилж болно оо, болно. Өөрийн чинь нэр хүнд өсч байвал яах вэ л гэхгүй юу, хэхэ.

Г.Жаргалсайхан: Аан, за за тэгвэл өөрөө бол хэлээгүй юм байна тээ?

Н.Одмөнх: Тийм. Өөрөө бол хэлээгүй.

Г.Жаргалсайхан: Хүүтэйгээ л уулз гэсэн юм байна?

Н.Одмөнх: Намайг дуудаад “Би одоо явах гэж байна. Манай хүүтэй уулз” л гэсэн. Яг нүүр рүү хараад өөрөө бол ярихгүй байгаа юм. Тэгэнгүүт тань руу ярьсан.

Г.Жаргалсайхан: Тэгээд над руу ярьсан юм байна. Ерөнхий нягтлан чам руу очно оо. Энэний асуудлуудыг дэмж гэхгүй юу. Тэгээд би чинь чамайг ир гэхгүй юу.

Н.Одмөнх: Хоёр асуудал ярьсан байхгүй юу. Хоёр дахийг нь би яриагүй юм. Шууд Санхүүгийн захирлаар оч гэсэн. Нэгдүгээр асуудал нь Төрийн банкин дахь нөгөө мөнгө.

Г.Жаргалсайхан: Ерөөсөө л Төрийн банкны бүх мөнгийг татан шууд тийшээ хий л гэсэн үү?

Н.Одмөнх: Тийм. Ерөөсөө би чамд хоёр л асуудал хэлж өгье гээд. Нэг нь тэр байна. Хоёр дахь нь чи Санхүүгийн захирлаар шууд ажлаа өгөөд яв. Очиж уулз гэсэн. Би танд хоёр дахийг нь хэлээгүй байхгүй юу.

Г.Жаргалсайхан: Аан чи хоёр дахийг нь хэлэхгүй, эхнийхийг нь хэлээд байж?

Н.Одмөнх: Угаасаа болохгүй л дээ. Би хэлээд байсан юм. Үгүй ээ энэ чинь болох юм уу. Энэ чинь ийм ийм учиртай. Тэгээд намайг шууд хажууд хүүхэдтэйгээ уулзуулсан байхгүй юу.

Г.Жаргалсайхан: Хүүхэдтэйгээ юу. Цуг уу?

Н.Одмөнх: Тийм. Тэнүүн гээд нөгөө банди нь.

Г.Жаргалсайхан: Тэнүүн гэнэ э?

Н.Одмөнх: ТУЗ-ийн дарга юм билээ.

Г.Жаргалсайхан: Голомт банкны юу?

Н.Одмөнх: Тийм. Голомт банкны

Г.Жаргалсайхан: За за.

Н.Одмөнх: Тэгээд тэр нь болохоор намайг “Чи чинь их алергитай байсан даа. Голомтоос баахан мөнгө төгрөгөө татсан барьсан. Төрийн банк руу барьж орсон” гээд. Тэгэхээр нь би “Ёстой тийм юм байхгүй” гэсэн.

Г.Жаргалсайхан: Аа бас тэгж байна уу?

Н.Одмөнх: Голомтын санал яагаав. Үнийн санал нь ХААН банктай тэнцчихсэн шүү дээ. Үнийн саналаараа тэнцчингүүт нь та бид хоёр төрөө дэмжье гээд Төрийн банкинд байршуулчихсан шүү дээ.

Г.Жаргалсайхан: Тийм. Тэгж шийдвэр гаргасан.

Н.Одмөнх: Тэгсэн чинь манайхыг та нар тэгсэн, ингэсэн гээд бас тэгж л байна билээ.

Г.Жаргалсайхан: За за за.

Н.Одмөнх: Ер нь бол манайхыг жаахан гадуурхаад байгаа л гэсэн юм яриад байна билээ.

Г.Жаргалсайхан: Тэгээд одоо сайжруулья гэж үүрэг өгсөн юм байна шүү дээ.

Н.Одмөнх: Тийм. Одоо ингэе тэгье, энэ тэр гээд. Сайд үүрэг өгөхдөө өөрөө бол ярихгүй хүүхдэдээ хэлээд ерөнхийд нь чиглэл өгч байгаа юм.

Г.Жаргалсайхан: Тэгээд хүүхдээрээ?

Н.Одмөнх: Тийм. Өчигдөр бол над руу яриад “За чи ажлаа авсан уу” гэсэн. Би үгүй ээ үгүй гэсэн чинь “Ямар уддаг юм. Наадах чинь яачихаад байгаа юм” гэхээр нь “Үгүй үгүй, энэ чинь ийм ийм процесстой юм билээ. ТУЗ руу ордог юм байна. АТГ руу бичиг явуулдаг юм байна. Ингээд ийм ийм байна” гэсэн чинь “Аан за за” л гэж байна билээ.

Г.Жаргалсайхан: За чамд тэгвэл ажлаа авсны дараа тийм дарамт их ирэх юм байна даа?

Н.Одмөнх: Аа мэдэхгүй

Г.Жаргалсайхан: Тэгээд хэрэгт орох юм биш биз, хоёулаа?

Н.Одмөнх: Гэхдээ хуулийнхаа дагуу л явна шүү дээ. Хуулийнхаа дагуу Төрийн банкийг бол болохгүй. Хэрвээ Төрийн банкныхыг авах гэж байгаа бол танайх тэр алдагдлыг төлөх ёстой. Тэгэхгүй бол болохгүй ээ гэж би маш тодорхой хэлсэн шүү дээ. Нэгт нь ийм зүйл хэлсэн. Хоёр дахь нь бас нэг бичиг хийж өг гэхгүй юу. Үгүй гэсэн чинь уурлаад л.

Г.Жаргалсайхан: Бичиг өгөхгүй шүү дээ. Яршиг л байна.

Н.Одмөнх: Тэгээд ашгүй нэг тийм юм байж байж нөгөөх чинь ашгүй /Улаанбаатар хотын банкны харилцах дансыг шилжүүлэх боломж/ нөгөөхийг оролдохоо /Төрийн банкны данс/ больж байгаа байхгүй юу. Больё гэсэн шүү дээ. За яахав, 11 дүгээр сараас ингээд явья гэсэн.

Г.Жаргалсайхан: 11 дүгээр сараас уу?

Н.Одмөнх: Тийм. 11 дүгээр сард угаасаа мөнгө байх ч үгүй, хэхэ. Өөрөө үзнэ биз. Худлаа гэвэл өөрсдөө үзнэ биз, тийм биз дээ. Мөнгө байхгүй юм чинь. Тэгээд л явж байя. 11 дүгээр сард ингэе гээд. Тэгэхгүй бол бас бид чинь хүүгээ алдчих гээд байна шүү дээ, 300-аад сая төгрөг.

Г.Жаргалсайхан: Би хэлээд байна шүү дээ. Голомтод тэгж хэл. Хүүгээ ав, дээр нь арай илүү үнэ хэл гэж. Тэгэхээр юу гэж байна?

Н.Одмөнх: Тэгэхээр тэд алдагдлыг өгч чадахгүй гээд байгаа юм. Угаасаа тэгвэл энэ ашиггүй байхгүй юу.

Г.Жаргалсайхан: За тэгвэл 11 дүгээр сараас хойш л гээд байна уу?

Н.Одмөнх: Төрийн банкийг болохоор ингээд байгаа юм. Төрийн банк тэгвэл 50 хувийг хүсч болохгүй юм уу гээд байгаа юм. Хүү цуцлангуут. Ашигласан мөнгөний нийт хүүнийхээ. Гэтэл төрийн банк ямар ч хүү өгөхгүй гээд байгаа юм. Хугацаанаасаа өмнө чөлөөлөхөд. Тэгэхээр чинь Төрийн банк хэрвээ 50 хувийг нь өгчих юм бол манайх 50 хувийг нь өгчихье гээд байгаа юм. Гэвч би төрийн банктай ярихад ямар ч тийм боломжгүй гэсэн.

Г.Жаргалсайхан: Аан чи ярьж үзсэн юм уу?

Н.Одмөнх: Хэлсэн юм. Тэгээд болохгүй юм байнаа гээд. Тэгээд би ийм асуудал үүсч байна. Хаа хаанаа бид нар бие биенээ ойлгох хэрэгтэй гэсэн юм. Тэгэхгүй бол зөвхөн өөрийнхөөрөө бас шахаад л.

Г.Жаргалсайхан: Тэгээд ойлгосон юм уу?

Н.Одмөнх: Ойлгосон.

Г.Жаргалсайхан: Одоо тэгвэл ямарваа нэгэн шахалт ирэх л юм байна даа?

Н.Одмөнх: Мэдэхгүй. Би бол мэдэхгүй ээ, ийм ийм юм байна, чадахгүй ээ гээд л.

Г.Жаргалсайхан: Чамайг эвэр чинь ургахаар эхийгээ мөргөж байна гэхгүй юу?

Н.Одмөнх: Ном журмаар нь хийхгүй бол болохгүй ээ. Хаа хаанаа, бас өөрсдийгөө, зөвхөн өнөө маргаашаа бодож болохгүй байх аа л гэж хэлнэ шдээ.

Г.Жаргалсайхан: Залуу хүмүүс хойшдоо удаан ажиллана даа?

Н.Одмөнх: Тийм. Гол нь харилцах дээр байгаа мөнгийг тэгж болно шүү дээ. Ялгаа байхгүй, аль нэг банкин дээр байх ёстой юм чинь. Тэрнээс, хүүтэй гэрээ хийсэн мөнгийг авч болохгүй байхгүй юу.

Г.Жаргалсайхан: Тэгээд шахаад байвал одоо яах уу?

Н.Одмөнх: Одоо яахав дээ. 11 дүгээр сард мөнгө үлддэг юм бол харилцахаараа яахав тэдэн дээр байж л байг. Угаасаа тийм биз дээ.

Г.Жаргалсайхан: Бас хүүтэй л байрлуулна биз дээ?

Н.Одмөнх: Хүүтэй. Үгүй яахав, мөнгө байдаг юм бол хугацаатай хийчихвэл бид нар яахав өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явуулахад хүндрэлтэй.

 

Энэ яриа болсноос хойш тун удалгүй Г.Жаргалсайхан захирлыг тэтгэвэрт нь гаргасан байдаг юм. МөнЗам тээврийн сайд М.Зоригт 2015 оны аравдугаар сарын 20-ндБи Н.Одмөнхийг огт танихгүй. Уулзажбайгаагүйхэмээх тайлбарыг хийж байсан юм.