Өчигдөр Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан дүүрэгт байрлах Таван шарын салбарт хэсэг иргэд халджээ. Энэ талаарх мэдээ өчигдөр өглөөний 09:50 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр банкны ажилтан өглөө ирэхэд үл таних этгээд түүнийг даган орж буу тулгаж, сүрдүүлсэн аж. Ингэхдээ ойролцоогоор 300 орчим сая төгрөгийг дээрэмджээ. Ямартай ч уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байна.