Хүн бүрт аз жаргал баяр хөөр бэлэглэдэг шинэ жилийн баяр болоход цөөхөн хоног үлдээд байна. Тэгвэл жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Болор мөнгөн өвөл" шинэ жилийн баярын цэнгүүн энэ жил долоо дахь жилдээ 12 дугаар сарын 26-ны өдөр 19:00 цагаас "SS" club-д зохион байгуулагдах гэж байна.

Цэнгүүний хөтлөгчөөр МУГЖ Бооёо ажиллах бол монголын рок поп урлагийн шилдэг хамтлаг дуучид буюу "Хар сарнай", "Номин Талст", "Сүнс", "Лемонс", "Sweetymotion", "Honeymoon хамтлаг", Экондор Цогоо, Наагий jazz band, дуучин A Cool зэрэг хамтлаг дуучид та бүхэнтэй хамт нэгэн үдшийг доргиох нь ээ.

Шинэ жилийн баяраа хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлэхийг хүссэн хүн бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99109501, 99997375, 99995155, 89892282 утаснаас авах боломжтой

www.Urlag.mn