"Мартагдашгүй" тоглолтыг үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа үзэгчид цөөнгүй билээ.

Тэгвэл өнөөдөр тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг "MGL AGENCY", "MIRACLE ENTERTAINMENT", "MGL" media group, "CHUBA" дизайн, "MGL engineering & construction" төлөөллүүд хэвлэлийн бага хурлын үеэр өглөө.

Нэгэн үеийн долоон хамтлаг "Сүнс", "Номин талст", "Салхи", "Guys", “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” нарын хамтарсан тус тоглолт энэ сарын 18-нд “CASTLE” клубт болох юм.

Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан ийнхүү тэд нэгдэж, фэнүүдээ дурсамж, баяр хөөрөөр аялуулах гэж байгаа.

 

 

Ингээд "Мартагдашгүй" тоглолтын хэвлэлийн бага хурлын бичлэгийг хүргэж байна.