Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 380 сая төгрөг дээрэмдсэн ах, дүү хоёрын өчигдөр цагдаагийнхан баривчилсан.Тэд дээрэм хийхдээ ашигласан буугаа голын усанд шидэж, дээрэмдсэн 380 сая төгрөгөө СХД-ийн нутагт байсан саарал өнгийн приус маркын автомашиндаа нуусан байсныг цагдаагийнхан олсон байна.

 

Түүнчлэн ийм хэрэг үйлдэх болсон шалтгаанаа "Хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан боловч бизнес нь дампуурч их хэмжээний өрөнд орсон учраас дээрэм хийсэн" гэж мэдүүлжээ.

 

Тэдний нэгийг нь Баянгол дүүргийн нутагт байрлах Түндэнмүн саунаас харин нөгөөг нь 13 дугаар хороололд байрлах бас нэгэн саунаас баривчилсан аж.