Бүгд Найрмадах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан энэ сарын 15-17-ны өдөрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.

Цагдаагийн байгууллагаас эдгээр өдрүүдэд зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Айлчлалын үеэр хотын төв зам болон бусад замуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчдын хөдөлгөөний хязгаарлалтыг тодорхой цагуудаар хийх тул иргэд та бүхэн “Авто радио 96.3”-аар замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг цаг алдалгүй авч, хөдөлгөөний нягтаршил багатай замыг сонгон, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг анхаарууллаа.