МАН болоод МАХН-ууд нэгдэх тухай асуудал одоо ч хурцаар тавигдсаар байгаа. Энэ асуудлаар хоёр нам ойр ойрхон хуралддаг гэх мэдээллийг өнөөдөр хэвлэлээр онцоллоо.

 

Мөн өнгөрсөн бямба гаригт болсон МАН-ын бага хурлаар хоёр нам нэгдэх тухай асуудал яригдсан байна. МАН-ын бага хурлаас өмнөхөн “Хоёр намыг нэгтгэх хэлэлцээрийн баг”-т МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАН, МАХН –ууд нэгдсэн тохиолдолд миний бие намын дарга болно” гэсэн санал тавьсан гэх мэдээлэл байна. Иймд намууд хамтрах хэлэлцээр зогссон байна.