Хоёрхон хоногийн дараа долоо хамтлагийн нэгдсэн "Мартагдашгүй" тоглолт болох гэж байна. Дэлхийн дээд зэрэглэлийн "CASTLE" клубын нээлтэд зориулагдан тоглох гэж буйгаараа энэ удаагийн тоглолт онцлогтой.

Тус клуб нь хөгжим техникээ CAF брэнд, гэрлээ Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Madrix брэндийн гэрлээр тоноглогдож, тайзаа эргэдэг, өргөддөг гээд дэлхийн стандартын дагуу тавьжээ. Иймд үзэгчид тоглолт тун ойр болох бөгөөд хайртай дуучин, хамтлагтайгаа селфиг бол төвөггүйхэн хийх бүрэн бололцоотой гэнэ лээ.

Тоглолтын тасалбар гэж худалдаанд гараагүй бөгөөд 800 хүний суудалтай 1500 гаруй хүний багтаамжтай "CASTLE" клубын тухайн өдрийнх нь таксыг худалдан аваад нэгэн үдшийг нэгэн үеийн доргио хамтлагуудтай бүжиглэж, дуулж, цэнгэн хөгжилдөх эрх танд л байна.

Арванхоёрдугаар сарын 18-нд хэзээ ч мартахааргүй өнгөрүүлэхийг урьж байна. "CASTLE" клубын хаягийг дуулгахад, 6-р бичил, өргөө кино театрын зүүн хойно, хуучнаар Mass club.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99117476 дугаараас лавлаарай...