Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Атибус” ХХК тодорхойгүй хугацаагаар түр зогсолт хийлээ. Ч:42 “Сүлжмэлийн үйлдвэр - Нарны гүүр - Зайсан”, Ч.51 “3,4 дүгээр хороолол - Дүнжингарав ХТ”, Ч:52 “3,4 дүгээр хороолол - Зайсан” чиглэлд үйлчилдэг юм.

Иргэдэд хүндрэл учруулахгүй тулд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ, “Сутайн буянт” ХХК, “Монкара” ХХК-ийн нөөц автобуснаас 21 тээврийн хэрэгслийг зохицуулалтаар ажиллуулж байна.